Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны улсын аваргууд шалгарлаа

Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны улсын аваргууд шалгарлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-02 09:04:18

Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт зургаан өдрийн турш үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Уран тоглолтуудтай, өрсөлдөөнтэй, волейболын гайхамшгийг мэдрүүлсэн сайхан тэмцээн болсныг үзэгч дэмжигчид хэлж байна.

Тэмцээнийг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Монголын Волейболын холбоо, Өвөрхангай аймгийн Волейболын холбоо хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Алтанхүү захиралтай "Хашхан" ХХК болон “Ландбридж” ХХК, “Томо брэнд”, “Nice Mongolia World” ХХК, бусад байгууллага оролцсон юм.

Тэмцээнд 22 багийн 200 гаруй тамирчин ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдээс ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, ОУХМ Э.Батхүү ахлагчтай "UCM" баг, эмэгтэйчүүдээс Спортын мастер н.Эрдэнэбат дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай, Өвөрхангай аймгийн "Хашхан" баг тус тус тэргүүллээ.

Тэмцээний эрэгтэй багаас ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, ОУХМ Э.Батхүү ахлагчтай "UCM" баг алт, Тэнүүн-Огоо ХХК-ийн Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, ОУХМ А.Батжаргал ахлагчтай "Тэнүүн-Огоо" баг мөнгө, Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай, З.Баярт ахлагчтай Өмнөговь аймгийн "Шанхтранс" баг хүрэл медалийн эзэд боллоо.

Эмэгтэйчүүдээс Спортын мастер н.Эрдэнэбат дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай, Өвөрхангай аймгийн "Хашхан" баг алт, Тэнүүн-Огоо ХХК-ийн Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, ОУХМ А.Батжаргал ахлагчтай "Тэнүүн-Огоо" баг мөнгө, Н.Энхтуул дасгалжуулагчтай, Спортын мастер н.Солонго ахлагчтай "Сидар" баг хүрэл медалийн эздээр шалгарлаа.

Шилдэг хамгаалагчаар "Хашхан" багийн тамирчин н.Санчирмаа, Ю.С.М багийн тамирчин н.Батбаяр

Шилдэг холбогчоор "Тэнүүн - Огоо" багийн тамирчин Т.Болор-Эрдэнэ,

Шилдэг довтлогчоор "Сидар" багийн тамирчин У.Анужин, Шанхтранс багийн тамирчин Т.Тэмүгэн

Тэгш тоглогчоор "Хашхан" багийн тамирчин, спортын мастер Б.Энхзаяа, Ю.С.М багийн тамирчин ОУХМ Э.Батхүү

Шилдэг дасгалжуулагчаар "Хашхан" багийн тамирчин, ОУХМ Б.Хэрлэн, ОУХМ С.Амгаабазар

Шилдэг шүүгчээр Монголын Волейболын холбооны шүүгч Г.Ууганчимэг нар тус тус шалгарав.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-05-02 09:04:18

Сэтгэгдэл бичих