Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
Д.Билодид жин өгсөөд ялагдлаа

Д.Билодид жин өгсөөд ялагдлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-30 17:21:00
                    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн Болгарын нийслэл Софид эхлэв. "Токио-2020" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Украины Дарья Билодид 57 кг-д барилдсан нь энэ тэмцээний гол онцлог байлаа. Эхний тойрогт Голландын Плеуну Корнелисыг цэвэр ялсан 21 настай украин бүсгүй хоёрдугаар тойрогт "Лондон-2012" олимпын хүрэл медальт, Европын аваргын түрүү, үзүүр тус бүр нэгтэй, Францын Присцилла Гнетод ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжжээ.                   
                    Энэ жинд 24 бөх барилдсанаас Европын  аваргын хүрэл медальт, Израилийн Т.Нельсон-Леви түрүүлж, "Токио-2020" олимпын мөнгө, Европын аваргын хошой хүрэл медальт, Францын С.Кисикю үзүүрлэн, Бельгийн М.Либир, Гүржийн Э.Липартелиани нар хүрэл медаль хүртсэн аж.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-30 17:21:00

Сэтгэгдэл бичих