Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Ким Жөн Ун генералиссимус цол хүртжээ

Ким Жөн Ун генералиссимус цол хүртжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-04-30 14:36:00
                      "БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун анх удаа цэргийн дүрэмт хувцас, генералиссимусын мөрдөстэйгээр олны өмнө гарч ирэв" хэмээн БНСУ-ын Yonhap агентлаг мэдээлэв. Дөрөвдүгээр сарын 25-ны орой болсон Солонгосын ардын арми (САА) байгуулагдсаны 90 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд Ким Жөн Уны хэрхэн гарч ирснийг сэтгүүлчид сонирхсон нь мэдээж. Уг арга хэмжээнд Хойд Солонгосын удирдагч зэвсэгт хүчний хамгийн дээд цолны мөрдөс бүхий цэргийн дүрэмт хувцсаар гангарчээ.           
          Тэрчлэн хүндэтгэлийн жагсаалын дараах хүлээн авалтад ирсэн Ким Жөн Уны толгойн гоёл хэвлэлийнхний анхаарлыг татахгүй байж чадсангүй. Тэрээр тэнд зочидтойгоо дээд зэргийн оргилуун дарс уусан байна.                     
         Yonhap агентлагийн мэдээлснээр Ким Жөн Унд генералиссимус цол олгосныг албан ёсоор мэдээлээгүй аж. Харин Өмнөд Солонгосын тагнуулын алба 2020 оны 11 сард түүнд БНАСАУ-ын цэргийн дээд цол олгох боломжийн талаар мэдээлсэн юм. 
Гэхдээ тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Өмнө нь БНАСАУ-ын зэвсэгт хүчний дээд цол  генералиссимусыг одоогийн удирдагчийн өвөө, аав хоёр хүртэж байв. 
Тодруулбал, Ким Ир Сен 1992 онд, Ким Жөн Ир 2012 онд генералиссимус болжээ. Сонирхолтой нь Ким Жөн Ирийг нас барсных нь дараа уг цолоор нэхэн шагнасан байна. Ким Жөн Уны хувьд урьд нь маршал цолтой байсан ч армид алба хаагаагүй нь мэдэгдэж буй гэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-04-30 14:36:00

Сэтгэгдэл бичих