Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэллээ

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-29 11:26:49
УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд хүрэлцэн ирснээр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхлэв.   Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тэднийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын даргад өргөн бариад буй. Үүний дагуу энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх шаардлага үүссэн. Гэвч уржигдар хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан.  Тиймээс өчигдөр УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаад өнөөдрийн байнгын хороо, дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тов дараалалд өөрчлөлт оруулсан юм.  Хуулийн хугацаатай орж ирсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой учраас чуулганы хуралдааныг хойшлуулжээ. Улмаар өнөөдөр өглөө 09:00 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм.  Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд Н.Энхболд дарга нь юм. 
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-29 11:26:49

Сэтгэгдэл бичих