Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр

АНУ-ын Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд эрчүүд уух зориулалттай жирэмслэлтээс хамгаалах эм зохион бүтээжээ. Тэд энэхүү эмээ хулгана дээр туршсан бөгөөд долдугаар сараас эхлэн эмнэлзүйн туршилтад оруулах боломжтой гэж мэдээлсэн байна. Эмийн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас авах аж. Одоогийн байдлаар туршилтад оролцогчдын тоо болон нас тодорхой болоогүй байна. “YCT529” гэсэн анагаахын нэршилтэй дааврын бус эм нь хулгана дээр хийсэн туршилтын явцад жирэмслэлтээс 99 хувь хамгаалжээ. Энэ нь жин нэмэх гэх мэт гаж нөлөөгүй байсан бөгөөд эмийг зогсоосноос 4-6 долоо хоногийн дараа хулганууд буцаад эр эс боловсруулах боломжтой болсон аж
Эх сурвалж: Bataar.mn Шар Өчигдөр

Сэтгэгдэл бичих