Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа япончууд гурав дахин өсгөнө

Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа япончууд гурав дахин өсгөнө

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-28 10:24:00
     Ерөнхий сайд Фумио Кишида Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Киевт яаралтай тусламж үзүүлэхээ амалсан тухай Японы Гадаад хэргийн яам мэдээлэв. Уг мэдээллээр бол санхүүгийн тусламжийг гурав дахин нэмэгдүүлж, 300 сая ам.долларт хүргэхээр болжээ. "Ерөнхий сайд Кишида Украины засгийн газрын хүсэлтийн дагуу тус улсад үзүүлэх санхүүгийн тусламжийг 100 саяас 300 сая доллар болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. 
Япон улс амны хаалт, химийн хамгаалалтын хувцас, нисэгчгүй онгоц болон бусад хэрэгслээр хангах бөгөөд Украины талаас хүссэн хоол хүнс, эм тариаг аль болох түргэн шуурхай өгөх болно" гэж мэдэгдэлд дурдсан аж. 
 Өмнө нь цэргийн түүхч, ЗХУ-ын дараахь орон зай дахь зэвсэгт мөргөлдөөн хариуцсан мэргэжилтэн Евгений Норин Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцож байгаа Оросын армийн үндсэн зорилтыг нэрлээд, тэднийг устгах шаардлагатай гэж үзжээ. Түүний хэлснээр арын дэд бүтцийг ялахад анхаарах шаардлагатай гэнэ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-28 10:24:00

Сэтгэгдэл бичих