Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
Ц.Мөнх-Оргил: Халдашгүй байдлын дэд хороо маргааш дахин хуралдана

Ц.Мөнх-Оргил: Халдашгүй байдлын дэд хороо маргааш дахин хуралдана

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 16 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дууслаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдаж, гишүүдээс тайлбар авсан юм.

Гэвч шийдвэр гаргаж чадсангүй гэж УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээллээ.

Тэрбээр "Хурал өнөөдөр 10.30 цагаас эхэлсэн. 8-9 цаг хуралдсан байна. Тавуулаа байх ёстой ч Н.Энхболд гишүүн өвчтэй байсан тул дөрвүүлээ хуралдсан. Ерөнхий прокурорын зүгээс гишүүдийн талаар тус тусад нь танилцуулга хийсэн. Бид хуулийнхнаас асуултаа асууж, улмаар үүний дараа гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, тайлбар авсан.

Хурлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан. Бид өнөөдөр шийдвэр гаргаж чадаагүй. Гурван шалтгаантай байлаа.

Нэгдүгээрт, Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй байх ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор, хуулийнхан бидний асуултад хариулт өгсөн боловч нэлээн олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр болсон. Нэмэлт материалууд маргаашаас өгөх нь.

Хоёрдугаарт, Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд хэргийнхээ талаар огт ойлголтгүй байна. Уржигдар л яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан байна. Н.Алтанхуяг гишүүн тогтоолтойгоо ч танилцаагүй байна. Энэ нь зөвхөн прокурорын хэлсэн зүйлээр шийдвэр гаргаж болохгүй гэсэн үг. Бүрэн эрх нь түдгэлзэхээр орж ирсэн гишүүд ч тайлбараа хэлэх эрхтэй.

Гуравдугаарт, Дөрвөн гишүүнээр санал хурааж болохгүй. Халдашгүй байдлын хорооны дарга Н.Энхболд өвчтэй байгаа. Халдашгүй байдлын дэд хороо 5 хүнтэй байдаг. Тиймээс Н.Энхболд гишүүнийг ирэхээр хурлаа үргэлжлүүлэх болно. Хуулийн хугацаандаа багтаахыг бодно. Бид дүгнэлтээ гаргаж байж, ХЗБХ, ТББХ хуралдах ёстой.

Бидний дүгнэлт маш чухал, үндэслэлтэй байх ёстой. Бидний дүгнэлтийг үндэслэж байнгын хороод шийдвэрээ гаргадаг" гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 16 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих