Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Еврокомисс болон Европын зөвлөлийн тэргүүнүүд Макронд баяр хүргэв

Еврокомисс болон Европын зөвлөлийн тэргүүнүүд Макронд баяр хүргэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар
                 Еврокомисс болон Европын зөвлөлийн тэргүүн Урсула фон дер  Ляйен, Чарльз Мишель нар ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Эммануэль Макронд баяр хүргэжээ. Тухайлбал, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен "Эрхэм хүндэт Эммануэль Макрон БНФранц улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд тань баяр хүргэе. Бид гайхалтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Хамтдаа Франц, Европыг сурталчлах болно" хэмээн твиттер хуудсандаа "жиргэсэн" аж. Харин Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель "Эрхэм хүндэт Эммануэль Макрон танд халуун баяр хүргэе. Үймээн самуунтай энэ үед бидэнд эв нэгдэлтэй Европ, илүү бүрэн эрхт, стратегийн Европын холбооны төлөө бүрэн тууштай Франц хэрэгтэй байна. Бид Францад дахиад таван жил найдаж болох нь" гэж твиттертээ "жиргэсэн" байна.                    Урьдчилсан мэдээллээр 57,6 хувийн санал авсан Э.Макрон Елисейн ордонд байгаа хэвээр бөгөөд ойрын хугацаанд Марсовогийн талбайд хүрэлцэн очих ёстой гэнэ. Харин "Үндэсний холбоо"-ноос нэр дэвшигч Марин Ле Пен 42,4 хувийн санал авсан байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Уржигдар

Сэтгэгдэл бичих