Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Экспортыг дэмжих төсөлд 9.1 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ

Экспортыг дэмжих төсөлд 9.1 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Уржигдар

Дэлхийн банк уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай ААН-үүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх Түншлэлийн хөтөлбөрөө дахин нээж байна. Тус хөтөлбөрийг олон нийтэд нээлттэй зарлан танилцуулах түншлэлийн уулзалт саяхан боллоо. Уулзалт, хэлэлцүүлэгт дээрх хөтөлбөрт хамрагдахаар анхан шатны өргөдөл өгсөн болон сонирхож буй ААН, байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцож, мэдээлэл авав. Хөтөлбөрийг дахин зарласнаас хойш 80 гаруй ААН-ийн 9.1 тэрбум төгрөг хүссэн төсөл иржээ.




Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай ААН-үдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулж, түншлэлийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, шалгаруулах процесс, үнэлгээний хорооны талаар мэдээлэл хийв. Тус  газар нь энэ оноос Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.




Хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, 50 сая төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон мэдээлэл технологийн салбарын ААН-үүд хамрагдах боломжтой юм. ААН-үүд Экспортыг дэмжих төслийн https://edp.mn/ цахим хуудас болон төслийн Бизнес хөгжлийн зөвлөхүүдтэй уулзаж, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.




Хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай шинэ техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлыг санхүүжүүлэх юм. Ингэхдээ нэг ААН 300 сая, кластер 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой юм. 



Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг Уржигдар

Сэтгэгдэл бичих