Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Украины мөргөлдөөн дуусах хугацааг Пентагон зөгнөжээ

Украины мөргөлдөөн дуусах хугацааг Пентагон зөгнөжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-25 08:26:53
                 Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби "Украинд болж буй мөргөлдөөн ойрын хэдэн өдөр эсвэл долоо хоногт дуусна гэж АНУ бодохгүй байна" гэж мэдэгдэв. "Энэ дайныг бид удаан үргэлжилж магадгүй гэж үзэж байна" хэмээн онцолсон түүний хэлсэнчлэн Украин дахь мөргөлдөөний үргэлжлэх хугацааны талаар тодорхой таамаг дэвшүүлсэнгүй. Ж.Кирби мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ОХУ-ын удирдлага "сайн сэтгэлтэй яриа хэлэлцээр хийвэл" хүчирхийллийг "өнөөдөр" ч зогсоож болохыг дурджээ.               
     Өмнө нь тэр, ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украин бусад орноос онгоц, түүний сэлбэг хэрэгслийг хүлээж авсан нь давуу талаа тэнгэрт бататгах боломжийг бүрдүүлсэн  талаар мэдэгдэж байв. Үүний зэрэгцээ зэвсэгт мөргөлдөөнд оролцогч гэсэн статусаас зайлсхийхийн тулд Киевт Вашингтон бүхэл бүтэн онгоц нийлүүлдэггүйг онцолсон аж.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-25 08:26:53

Сэтгэгдэл бичих