Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ

Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, 30 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-04-21 14:30:00


Тухайлбал, хуралдаанаар хоёр компанид банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохоор шийдвэрлэжээ.

Мөн банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн хаалттай өрхийн бичгийг бүртгэхийн зэрэгцээ найман хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Түүнчлэн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг долоон компанид олгохоор мөн хоёр компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцэж шийдвэрлэжээ.   

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-04-21 14:30:00

Сэтгэгдэл бичих