Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
МУИС-ийн волейболын эрэгтэй, эмэгтэй багууд универсиадын аварга болов

МУИС-ийн волейболын эрэгтэй, эмэгтэй багууд универсиадын аварга болов

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-21 12:32:46

Монголын оюутны спортын V наадмын волейболын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд мягмар гарагт /2022.04.19/ тодорлоо.


ШУТИС, МУИС-ийн спорт зааланд 6 өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 26 баг өрсөлдсөн бөгөөд ОУХМ Э.Эрдэнэбилэг, спортын мастер Н.Галбадрах, спортын мастер Ц.Ууганжаргал дасгалжуулагчтай МУИС-ийн эрэгтэй, эмэгтэй багууд тэргүүлсэн байна.


Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд МУИС, ШУТИС, Их засаг Их сургуулийн баг 1, 2, 3 дугаар байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд МУИС, АШУҮИС, Их засаг Их сургуулийн баг тамирчид эхний 3 байрт шалгарлаа.


Монголын оюутны V их наадам футзал, чирлидинг, чөлөөт бөх зэрэг төрлөөр үргэлжлэн явагдана.









Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-21 12:32:46

Сэтгэгдэл бичих