Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Орос, Украины хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

Орос, Украины хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-21 08:57:05
              "Орос, Украины төлөөлөгчид энхийн гэрээний заалтуудыг хэлэлцээрийн үеэр үргэлжлүүлэн хэлэлцэнэ" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. "Орос, Украины хэлэлцээр нь Украины байдлыг зохицуулж, түүний төвийг сахисан, блок бус, цөмийн бус статусыг баталгаажуулах ажлыг үргэлжлүүлж байна. Тэдний хэлэлцэх зүйлсийн жагсаалтад цэрэггүйжүүлэх, деазизаци хийх, орос хэлний албан ёсны статусыг сэргээх, орчин үеийн нутаг дэвсгэрийн бодит байдлыг хүлээн зөвшөөрөх, тэр дундаа Крымыг Оросын эзэмшил, БНДонецк болон ЛуганскАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх зэрэг асуудал багтаж байгаа" хэмээн тэр ярьсан байна.                       
     ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь "Москва Киевт нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулах "тодорхой үг хэллэг бүхий баримт бичгийн төсөл"-ийг хүлээлгэж өгсөн" гэж мэдэгдсэн удаатай. Тэрээр эдгээр заалтыг "боловсруулсан" гэж нэрлээд, хэлэлцээрийн үйл явцыг үргэлжлүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэн "Бөмбөг тэдний талд байгаа, бид хариултыг хүлээж байна" гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-21 08:57:05

Сэтгэгдэл бичих