Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-20 09:42:22
35 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 20 орны төрийн далбаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт мандлаа. Нээлтэд Дэлхийн бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлиханов, Монголын бөхийн холбооны ерөнхийлөгч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, хотын дарга Д.Сумъяабазар, Монголын бөхийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар иржээ. “Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн ААШТ-ийг нээж Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн “Монгол Улсын чөлөөт бөхийн холбоо ААШТ-ийг эх орондоо гурав дахь удаа зохион байгуулж байна. Монголчууд чөлөөт бөхөөр тив, дэлхийд том амжилт үзүүлэхийн үндэс болох юм. Тэмцээнд оролцож буй хүмүүс, зочид төлөөлөгчид, үзэгчид та бүхэн энэ түүхийн гэрч болж байна. Энэ боломжийг олгосон Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, Ази тивийн бөхийн холбоо, Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын Засаг дарга нарт Монголын чөлөөт бөхийн холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийье. Энэ удаагийн ААШТ-д оролцож байгаа тамирчиддаа амжилт хүсье” гэлээ.
 
Үүний дараа Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлиханов тэмцээн зохион байгуулж байгаа Монголын чөлөөт бөхийн холбоонд талархал илэрхийллээ. Мөн хүрэлцэн ирсэн зочид, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид бөх сонирхогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Манай улс ААШТ-ийг 1997, 2001 онд зохион байгуулж байжээ. 21 жилийн дараа хүлээн авч буй энэ тэмцээнд 20 орны 2000 гаруй тамирчин оролцож байгаа аж. Мөн олимп, дэлхийн медальтай, алдар цуутай аварга 30 гаруй багтжээ. 35 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний барилдаан гурван дэвжээн дээр үзэгчдийн уухайн түрлэгтэй эхэллээ. Тэмцээний талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Цар тахлын дараа 20 орон оролцсон том тэмцээнийг Монголд зохиож байна. Чөлөөт бөх бол монголчуудын олимпийн аваргаас медөль авсан анхны спортын төрөл. Эх орондоо энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа нь ирээдүйд олон хүүхэд, залуус энэ спортоор хичээллэхэд нөлөөлнө. Нөгөө талаар эх орноо дэлхийд сурталчилж буй чухал арга хэмжээ юм” гэв.
 
“Улаанбаатар-2022” ААШТ зургаан өдрийн турш үргэлжилнэ. Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны 57, 65, 77, 87, 130 кг-ийн барилдаан боллоо. Манай улсаас жин тус бүрт нэг тамирчин зодоглосон. Тухайлбал, 57 кг-д М.Даваабанди, 87 кг-д барилдсан Л.Батбаяр нар хүрэл медалийн төлөө барилдахөар шалгарав.
сонин mn
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-20 09:42:22

Сэтгэгдэл бичих