Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Оросын банкуудын эсрэг Шинэ Зеланд хориг арга хэмжээ авлаа

Оросын банкуудын эсрэг Шинэ Зеланд хориг арга хэмжээ авлаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-20 10:04:20
                               Шинэ Зеланд улс ОХУ-ын 18 томоохон банк болон санхүүгийн байгууллага, тухайлбал Төв банк, Үндэсний баялгийн сан зэргийн эсрэг хориг арга хэмжээ авав. Энэ тухай Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Нанайя Махутагийн мэдэгдсэнийг засгийн газрын албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. Тэр "Шинэ Зеланд улс ОХУ-ын нийт банкны хөрөнгийн 80 орчим хувийг эзэмшдэг Төв банк, Үндэсний баялгийн сангаас гадна санхүүгийн томоохон байгууллагууд зэрэг нийт санхүүгийн 18 байгууллагад хориг арга хэмжээ авч байна" хэмээн мэдэгдсэн юм.      
     Өмнө нь Японы засгийн газар шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарласан билээ. Энэ нь дөрөвдүгээр сарын 19-нөөс хэрэгжиж эхэлсэн ба ОХУ-аас 38 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Уг жагсаалтад мод, цахилгаан хэрэгсэл, согтууруулах ундаа түүнчлэн усан болон нисэх онгоц, автомашин, мотоциклийн хөдөлгүүрийн эд анги багтсан бөгөөд импортын жагсаалтад орсон барааны нийт үнэ 15 тэрбум иен (ойролцоогоор 9,573,399,000 рубль) болжээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-20 10:04:20

Сэтгэгдэл бичих