Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Орос-Украины дайны эргэн тойронд болж буй үйл явдлууд

Орос-Украины дайны эргэн тойронд болж буй үйл явдлууд

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-19 09:57:30

- Мариуполийн "Азовсталь" гангийн үйлдвэрт бүслэгдсэн Украины цэргүүд Оросын армийн "Бууж өгөх" шаардлагыг хүлээж авахгүй, эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлжээ. Оросууд Украинд түрэмгийлснээс хойш 2 сар өнгөрсөн ч тус улсын нэг ч том хотыг эзэлж чадаагүй ба 5-р сарын 9-нөөс өмнө Мариуполийг эзлэх тушаалтай гэнэ.
- Хар тэнгис төдийгүй Оросын флотын нэрийн хуудас болсон "Москва" пуужинт хөлөг онгоц живсэнтэй холбоотойгоор Киев, Харьков, Николайв хотыг хүчтэй бөмбөгдсөөр байна. "Москва" крейсер сүйрэх үед 500 гаруй усан цэрэг, офицер байснаас ердөө 50-60 хүн л амьд үлдсэн байх магадлалтай гэжээ.
- Дайны дараа улс орноо богино хугацаанд сэргээн босгох төлөвлөгөө боловсруулж эхэлснээ В.Зеленський мэдэгджээ. Украинд Дэлхийн II дайны дараах Европыг хөл дээр нь "босгосон" Маршаллын төлөвлөгөө мэт ажлууд хийхээс гадна Оросоос дайны нөхөн төлбөр гаргуулах асуудал ч Олон улсын хэмжээнд яригдах юм байна.
- Дайн эхэлснээс хойш Оросын талаас арми, дивиз командлах эрхтэй 8 дахь генерал Украинд амь үрэгджээ. Тухайлбал Донбасст дайтаж буй Оросын 8-р армийн командлагчийн орлогч, хошууч генерал Владимир Фролов алагджээ.
- Исламын шашны ариун судар "Коран"-ыг Үндсэрхэг үзэлтнүүд шатааснаас үүдэлтэй Араб цагаачдын эсэргүүцлийн хөдөлгөөн 4 дэх өдрөө үргэлжилж байна. Стокольм, Мальмё, Норрчёинг хотуудад машин шатаах, дэлгүүр сүйтгэх, цагдаатай мөргөлдөх явдал газар авчээ.
- Сансрын "Гурав дахь гүрэн" гэдгээ ил тод мэдрүүлэх болсон Хятад улс Дэлхийн тойрог замд ажилласан Шэнжоу-13 хөлгөө амжилттай газардуулжээ. Өвөрмонголын говьд буусан тус хөлөгт Урд хөршийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Ван Япинь багтсан тухай мэдээлжээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-19 09:57:30

Сэтгэгдэл бичих