Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Универсиад: Оюутны ширээний теннисний аваргууд тодорлоо

Универсиад: Оюутны ширээний теннисний аваргууд тодорлоо

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-17 12:17:08

Монголын оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн өчигдөр/2022.04.15/ өндөрлөлөө. “Оч” төв клубт хоёр өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд 21 их, дээд сургуулийн оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодруулав.  

Универсиад: Оюутны ширээний теннисний аваргууд тодорлоо
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд ҮБТДС-ийн Б.Должинзуу нэгдүгээр байр, МУИС-ийн М.Ундрам хоёрдугаарр байр, СЭЗИС-ийн Б.Болор-Эрдэнэ гуравдугаар байр, эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар ХУИС-ийн Г.Сэр-Од шалгарсан бол удаах байруудад ШУТИС-ийн М.Тэмүүлэн, ШУТИС-ийн Т.Өсөхбаяр нар шалгарлаа.  

Тэмцээний холимог хосын төрлийн аваргаар ҮБТДС-ийн хос Б.Должинзуу, Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн хос Н.Цэрэндорж, М.Ундрам нар хоёрдугаар байр, ШУТИС-ийн хос М.Тэмүүлэн, Б.Дуламсүрэн нар гуравдугаар байрт орлоо. Тэмцээнд нийт 21 их, дээд сургуулийн баг тамирчид оролцсоноос байгууллагын дүнгээр тэргүүн байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг, хоёрдугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг, гуравдугаар байрт Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарч наадмын алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.  
Универсиад: Оюутны ширээний теннисний аваргууд тодорлоо

Шилдэг тамирчдын шагналыг Монголын Оюутны Спортын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Аварга дээд сургуулийн багш Г.Ундрах, Монголын Ширээний теннисний холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Монголын Ширээний теннисний холбооны шигшээ багийн дасгалжуулагч Кан нар гардуулан өглөө.  

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-04-17 12:17:08

Сэтгэгдэл бичих