Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
Өнөөдөр Титаник хөлөг сүйрсэн өдөр

Өнөөдөр Титаник хөлөг сүйрсэн өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-04-15 16:21:00

1912 оны 4-р сарын 15-ны шөнийн 02 цаг 20 минутын орчимд Хойд Атлантын далайд "White Star Line" компаний алдарт “Титаник” хөлгийн сүүлчийн хэсэг далайн гүнрүү далдран одсон тул түүний сүйрсэн өдрийг 15-наар тооцдог юм. Энэ гамшигт осол нь өнөөдрийг хүртэл энх цагт тохиосон хамгийн том сүйрэл хэвээр байгаа бөгөөд тус хөлөг дээр явсан 2,224 зорчигч болон багийн гишүүдийн 1,500 гаруй нь нас барсан юм.
1912 оны 4-р сарын 10-ны өдөр Английн Соутхамптон /Southampton/ боомтоос тухайн үедээ дэлхий дээрх хамгийн том, хамгийн найдвартай, хамгийн тансаг хөлөг онгоц хэмээн шуугиж байсан Титаник хөлөг АНУ-ын Нью-Йорк хотын чиглэлд хөдөлсөн бөгөөд энэ аялал нь хөлгийн анхны бөгөөд сүүлийн аялал болохыг тухайн үед гаргаж өгч байсан ба хөлгийн тавцан дээр хөөр баяртайгаар явж байсан хүмүүсийн хэн нь ч төсөөлсөнгүй.
1912 оны 04-р сарын 14-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд 22 зангилаа хурдтай явж байсан хөлгийн ажиглагч Фредерик Флит /Frederick Fleet/ хөлгийн урдхан талд мөсөн уул байгааг анх хараад ажиглалтын цэгээсээ эхний түгшүүрийн дохиог өгсөн байна. Нэгдүгээр офицер Уильям Мердок /William Murdoch/ хөлөг онгоцоо саадыг тойрон гаргахын тулд хөдөлгүүрүүдийг эргүүлэхийг тушаасан боловч хэтэрхий оройтсон байв. Титаник хөлгийн баруун тал мөсөн уулыг мөргөж, усан доорхи хэсэгт хэд хэдэн нүх үүсэв. Онгоцны их бие цоороогүй ч хонхойсон хэсэгт зарим нэг гагнаасууд салж зай гарснаар секүндэд 7 тонн ус хөлөгрүү нэвчин орж эхлэжээ. Хөлөг ус үл нэвтрэх таван тасалгаатайгаас удалгүй дөрвөн тасалгаа нь усанд автсан тул сүйрэх нь тодорхой боллоо. Титаник хамар талаасаа живж эхлэв. Усанд автсан хэсэг ихсэх тусам тасалгаанаас тасалгааруу ус нэвчин орсоор байдал улам хүндэрсэн.
Хөлөгт сууж явсан хүмүүс ийм онцгой байдлын үед яах ёстой талаар огт мэдлэггүй байв. Тухайн үеийн тогтсон ойлголтоор хөлөг онгоцнууд живэх боломжгүй, аврах завь нь зорчигчдыг ойролцоох аврах хөлөгрүү шилжүүлэх зорилготой байсан тул Титаникийн аврах завьнууд онгоцонд байсан хүмүүсийн тал орчим хувийг хангалттай зөөх боломжтой байсан. Хэрэв хөлөг онгоц бүрэн хүчин чадлаараа 3,339 зорчигч, багийн гишүүдийг тээвэрлэж явсан бол эдгээр завь зөвхөн гуравны нэг орчим хувийг нь л аврах байлаа. Зорчигчдоос гадна багийн гишүүд ч нүүлгэн шилжүүлэлт хийх талаар хангалттай туршлагагүй байсан. Тиймээс нэг аврах завинд хамгийн ихдээ хэдэн хүнийг аюулгүй суулгах боломжтойг мэдэхгүйгээс ихэнхийг нь хагас дүүргэлттэйгээр буулгажээ.
Аврах завинд суулгахдаа "Эхлээд эмэгтэйчүүд, хүүхдүүд" гэсэн протоколыг дагаж мөрдсөн бөгөөд ихэнх эрэгтэй зорчигчид болон багийн гишүүд онгоцонд үлдэж байсан. Гэвч 2022 онд Титаник хөлөг онгоцны шинжээч, зохиолч Клэс-Горан Веттерхолм /Claes-Gõran Wetterholm/ эрчүүдийн эр зоригийн ачаар эмэгтэйчүүд, хүүхдүүд амьд үлдсэн гэдэг нь "туйлын үнэн биш" гэж үзсэн бөгөөд эцсийн бүлэгт сүйрлээс амьд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байснаар энэ нотлогдоно.
15-ны шөнийн 02:10-02:15 цагийн үед буюу хөлөг мөсөн уулыг мөргөснөөс хойш хоёр цаг хагасын дараа түүний живэх хурд гэнэт нэмэгдэж, усан онгоцны тавцан усанд живсэн тул далайн ус бүх нүх, сараалжаар цутгаж байв. Нэгэнт хошуун хэсэг усанд живсэн тул хөлгийн ард тал уснаас өргөгдөн сэнсийг ил гаргаснаар хөлгийн их биенд маш их ачаалал үүсэн онгоц хоёр ба гурав дахь яндангийн голоор хоёр хэсэгт хуваагдлаа. Хошуу хэсэгрүү ус юүлэгдэн, ихэвчлэн уснаас дээш байсан хөлгийн хойд хэсэгт агаар хуримтлагдсан. Тиймээс энэ хэсэг нь хэдэн минутын турш хөвөх чадвартай хэвээр байсан бөгөөд бараг босоо байрлалд орсон үлдсэн хэсэг 02 цаг 20 минутад усруу орох хүртэл хэдэн зуун хүн амьд үлдэх найдвар тээн тэнд байсаар байжээ.
Удаан хугацааны туршид хөлгийг бүтнээрээ живсэн гэж итгэж байсан ч сүүлд далайн гүн дэх хэсгүүдийг олсноор хөлөг живхээсээ өмнө хоёр хуваагдсаныг баттай тогтоож чадсан.
Аврах завинд сууж чадаагүй хөлгийн бүх зорчигчид болон багийн гишүүд -2 хэмийн хүйтэн, үхлийн аюултай усанд үлдэцгээсэн. Гэнэт хөлдөх темпратурт байгаа усанд орсон хүн зүрхний шигдээс, хяналтгүйгээр ус залгих, хүйтний цочирлоос хөдөлгөөний эрчмээ алдах гэх мэт асуудлаас болон хэдхэн минутын дотор үхэх аюултай байдаг бөгөөд Титаникын хохирогчид ч мөн энэ л шалтгаануудаар 15-30 минутын дотор бүгд амиа алдсан. Хэдийгээр буцаж очсон завьнууд усанд байсан хүмүүсээс таван ч хүнийг амьдаар нь олж, аварч чадсан боловч нийт аврах завьнуудад 500 хүний зай байсаар байжээ.
Титаник ослын дохиогоо радио холбоогоор, галт пуужингаар, гэрлээр гэх мэт бүх хувилбараар өгч байсан боловч харамсалтай нь тэдэнд хариу өгсөн бүх усан онгоцнууд хөлгийг бүрэн живэхээс өмнө амжиж ирэхээргүй хол зайд байжээ. Жишээлбэл SS Birma хөлгийн радио оператор ослын газарт өглөөний 06 цаг орчимд очих тооцоо гаргасан. Хамгийн сүүлд тэдэнтэй холбогдож байсан SS Californian хөлгийнхөн Титаникийн гэрэлт пуужинг харсан ч тэдэнд тусласангүй. Эцэст нь шөнийн 04.00 цагийн орчимд анхны ослын дохиог хүлээн авсан RMS Carpathia хамгийн эхлээд ослын газарт иржээ. Карпатиа хөлөг аврах завинд суун амьд үлдсэн 710 орчим хүнийг аварч, Титаникын зорьж явсан Нью Йорк боомтруу хүргэж өгсөн юм.
Карпатиа хөлгийн ахмад ослын газрыг “мөсөн талбай” гэж тодорхойлсон бөгөөд энэ хэсэгт ойролцоогоор 60 метр өндөртэй 20 орчим мөсөн уул, өөр олон жижиг мөсний хэлтэрхийнүүд, Титаник хөлгийн мөсөнд бүрхэгдсэн хог хаягдлууд хөвж байжээ. Тэд амьд үлдэгсдийг өргөн уудам, цагаан мөсөн талбайн дундаас авсан.
Энэхүү осол Канадын эргээс ойролцоогоор 563 км зайд болсон бөгөөд хөлөг 3800 м-ийн гүнд живсэн энэ газрыг өнөөдөр Iceberg Alley гэж нэрлэдэг байна.
Ослоос 1-р зэрэглэлийн зорчигчдийн 60%, 2-р зэрэглэлийн зорчигчдийн 40%, 3-р зэрэглэлийн зорчигчдийн 25%, хөлгийн багийн 25% нь амьд гарсан байдаг.
Хөлгийн ослоос болж амь үрэгдсэн хүмүүсийн дунд хөлгийн ахмад Эдвард Смит /Edward John Smith/, хөлгийг бүтээсэн үйлдвэрийн ерөнхий архитектор Томас Эндрюс /Thomas Andrews/ нар байсан юм. Хөлгийн ахмадыг хамгийн сүүлд харахад тэр удирдлагын бүхээгтээ байсан гэж амьд гарсан гэрчүүд хэлсэн билээ.
Титаник хөлгийн ослын бодит түүхээс сэдэвлэсэн ижил нэртэй киног Парамоунт Пикчерс, 20-р зуун фокс /Paramount Pictures, 20th Century Fox/ компаниуд Жемес Камероны /James Cameron/ найруулгаар 1997 онд бүтээсэн бөгөөд Оскарын наадмаас 11 номинацид шагнал хүртэж байв. Тус кино нь 200 сая долларын төсвөөр бүтсэн боловч дэлхий дахинаас 2 тэрбум 201 сая долларын орлого цуглуулж чадсан билээ.

May be an image of text


May be an image of text that says '

May be an image of outdoors
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-04-15 16:21:00

Сэтгэгдэл бичих