Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах санал гаргажээ

АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах санал гаргажээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-15 11:44:09

Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газраас нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.  

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулан ашиглаж Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, 33 тэрбум төгрөгийн зээл өгсөн гэж үзээд байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэдэг заалтад хамаарч байгаа ажээ. Тэднээс Г.Амартүшин гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд "Прокурорын санал орж ирэхийг хүлээж байна" гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухайд 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Мөн Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэж үзээд байна.

Яллагдагчаар татах санал гаргасан гишшүдийн асуудлыг хяналтын прокурор улсын ерөнхий прокурорт уламжлах хуулийн зохицуулалттай. Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан, мөрдөн шалгах явцад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болж байна гэж үзвэл улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлэх юм

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-15 11:44:09

Сэтгэгдэл бичих