Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 28, Бямба
"Үхлийн үнсэлт" буюу Il Bacio della Morte хэмээх алдарт зураг

"Үхлийн үнсэлт" буюу Il Bacio della Morte хэмээх алдарт зураг

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-04-14 09:45:57
Энэ бол ихэд алдартай нэгэн зураг юм. Тэр ч байтугай "Үхлийн үнсэлт" буюу Il Bacio della Morte хэмээх өөрийн гэсэн нэртэй болсон байдаг. Мөн бас түүнд өөрийн гэсэн түүх ч бий.
Энэ зургийг 1957 оны тавдугаар сарын 12-нд Верона, Брешиа хоёрын дундах Италийн Кавриана хотод авчээ.
Зурган дээрх эмэгтэй бол Мексикийн алдарт жүжигчин Линда Кристиан гэгч юм. Тэр 34 настай байжээ. Энэ зургаа авахуулахаас жилийн өмнө тэрээр өөрийн нөхөр, Холливудын алдартай жүжигчин Тайлер Пауэрээс салсан байлаа.
Зурган дээрх нөгөө хүн нь бол Испанийн гранд Альфонсо Кабеса де Вака буюу Лейтон, 11 дэх Маркиз де Портаго юм. Тэрээр 28 настай, алдартай тамирчин, бобслей чарганы дэлхийн аваргын хүрэл медальт, амь өрссөн уралдааны машины нисгэгч, энэ бүхнээс илүүтэй нь гэвэл, Формула 1 авто уралдааны шагналын индэрт хэдэнтээ авирч гарсан хүн юм. Тэрээр хоёр удаа гэрлэж, нэг удаа салсан бөгөөд нэгээс дөрвөн насны гурван ч хүүхэдтэй хүн байлаа.
Альфонсо де Портаго 1957 оны алдарт Mille Miglia (Милле Миглиагийн) уралдааны гуравдугаарт бичигдэж байлаа. Ялагчаар тэргүүлж яваа Ferrari (Феррари) хөлөглөсөн Пьеро Таруффи 1597 км замыг 10 цаг 27 минутад туулжээ. Альфонсо де Портаго ганцаараа бус бөгөөд түүнтэй хамт механикч, штурман Америкийн Эдмон Нелсон хамт явжээ (тэр зураг дээр харагдахгүй байна). Тэд Scuderia Ferrari - г ("Скудерию Феррари") төлөөлөн уралдаж байсан юм. Тэмцээний уралдах замын тэн хагаст ойролцоогоор - 5 цаг 17 минут үлджээ.
Энэ үнсэлтээс хойш хэдхэн секундын дараа де Портаго хаазан дээрээ гишгэж, дахин тулалдаанд оров. Хоёр минут хагасын дараа түүний Ferrari 335 S машины нь дугуй хагарав. Энэ үед де Портаго ойролцоогоор 240 км/цагийн хурдтайгаар давхиж явлаа. Байдаг бүх хурдаараа нисэх мэт давхиж явсан машин замаасаа гаран, километрийн нэг шонг цохиж унагаад, хэдэн хэсэг болон бут үсрэв. Нисгэгч, механикч хоёулаа үхжээ. Альфонсо де Портагогийн бие хоёр хэсэг болон хуваагджээ.
Машин нь энэ уралдааныг үзэн сонирхож байсан насанд хүрсэн долоон үзэгчийг давхар хөнөөжээ. Хажуу тийшээ хаягдаж үсэрсэн шон нь хоёр хүүхдийн аминд хүрчээ.
Энэ үйл явдал нь түүхэн дэх хамгийн сүүлчийн Mille Miglia (Милле Миглиа) болж үлджээ. Уг үйл явдалтай холбогдуулан 24 жилийн дотор 56 хүний ​​амийг авч одсон энэхүү уралдааныг нэгмөсөн хориглосон юм.
"Альфонсо де Портаго нь зөвхөн Линда Кристиантай л үнсэлцэхийн тулд хашлагын дэргэд зогсоод, дараа нь механикч, 9 үзэгч болоод бас энэхүү Милле Миглиагийн уралдааныг тэр чигт нь дагуулан, өөрийн заяа тавилангийнхаа зүг хөдөлжээ" хэмээн сэтгүүлчид бичжээ. Тэр үнэхээр л уралдааны зам дайран өнгөрөх Кавриана хотод түүнийг хүлээж асан хайртай бүсгүйгээ үнсэх гэж л зогссон ажээ.
Дашрамд хэлэхэд, Нельсон нь Портаготой хамт явж уралдахаасаа айдаг байв. "Тэр 30 нас ч хүрэхгүй байх шүү" гэж Нелсон хэлж байжээ. Зөв л хэлсэн байж дээ.
Линда Кристиан нь ихэнхдээ жүжигчин эрчүүдтэй холбогдсон өөр олон ч хайрын паянг туулсаар, 2011 онд 87 насандаа таалал төгсжээ. Хачирхалтай нь гэвэл, түүний бүтээж тоглосон олон дүрүүдээс хамгийн алдартай дүр нь Испанийн алдарт Альфонсо де Портагог сүүлчийн удаа үнсэж буй энэхүү бүдэг бадаг гэрэл зургийн дүр л үлдсэн юм.
Орчуулсан Норзонгийн Энхбаяр.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-04-14 09:45:57

Сэтгэгдэл бичих