Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Г.Занданшатар: Хэмнэлтийг дээрээс эхлэхийн тулд төсвийг тодотгох зайлшгүй шаардлагатай

Г.Занданшатар: Хэмнэлтийг дээрээс эхлэхийн тулд төсвийг тодотгох зайлшгүй шаардлагатай

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-08 13:25:10

УИХ-ын дарга Г.Занданшатар хэмнэлтийг дээрээсээ эхлэхийн тулд төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн талаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл шийдэл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж байгаа. Энэ ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд орсон.

Цар тахлын сөрөг нөлөө хоёр жил үргэлжилж байна. Энэ нөлөөлөл алсарч амжаагүй байхад олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байгаа. Үүнээс үүдэлтэй нийгмийн жагсаал цуглаан, бухимдлыг маш сайн ойлгож, хүндэтгэлтэй хандаж байна.

Ажлын хэсэг зорилго нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар болон бодлогын шийдлийг ярилцана.

Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж үзсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоосон.

Ирэх зургаан сар амаргүй байх төлөвтэй. Төсвийн бүсийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн байгаа боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай байна. Чуулганы хуралдааны дараа ажлын хэсэг хуралдаж, үүний дараа гишүүдэд мэдээлэл өгнө” гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-08 13:25:10

Сэтгэгдэл бичих