Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Залуучууд үнийн өсөлтийг эсэргүүцэж шөнө дөл болтол жагссан жагсаалыг хүч хэрэглэн тараажээ

Залуучууд үнийн өсөлтийг эсэргүүцэж шөнө дөл болтол жагссан жагсаалыг хүч хэрэглэн тараажээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-08 08:53:30

Инфляц нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор иргэд, тэр дундаа 30 хүртэлх насны залуус төв талбайд өнөөдөр /Дөрөвдүгээр сарын 7/ өглөөнөөс жагсаж эхэлсэн.

 Залуус "Эх орондоо сайхан амьдармаар байна". "Тайван байж ханалаа". "Үнийн өсөлт арай шүү" зэрэг бичигтэй лоозон барьжээ.

ImageЗалуусын төлөөлөл Монгол улсын засгийн газарт 7 төрлийн шаардлага тавьсан байна. Шаардлагад : 

1.  Үнийн өсөлтөд засгийн газар арга хэмжээ авах 

2. Цалингаа нэмэх 

3. Татварын дарамтаа хэмжээ хязгаартайгаар нэмэх 

4. Үндсэн хуулийн дээр гарсан ковидын хууль, зөрчлийн хуулиа өөрчлөх 

5. Цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар сонгодогоо болих

6. УИХ-ын гишүүн иргэд хоорондоо хуулийн хувьд эрх тэгш байх 

7. Эрүүгийн хуулийн 22.1 авилга албан тушаалын хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогыг өөрчлөх  гэдэг шаардлагуудыг тавьсан байна. 

Дээр тавьсан шаардлагад хэвлэл мэдээллийн байгууллага цахим орчноор дамжуулан нэн даруй хариу өгч гарц шийдэл гаргахыг шаардаж байна. Хэрэв мэдэгдэлд хариу өгч зоригтой шийдвэрүүд гаргахгүй бол залуус нэгдсээр байх болно" гэсэн байна  гэлээ. 

Харамсалтай нь шөнө дөл болтол үргэлжилсэн  "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуучуудын жагсаалыг шөнө 04 цагийн орчимд хүч хэрэглэн тараасан. Улмаар цагдаагийн алба хаагчдыг гэмтээсэн шаардлага биелүүлээгүй Төрийн тусгай обьектруу дайрсан зэрэг 67 хүнийг саатуулсан байна.

Image

Гэрэл зургийн эх сурвалж: Twitter.com

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-08 08:53:30

Сэтгэгдэл бичих