Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
З.Энхболд: Энэ тамга миний захиалж хийлгэсэн албан ёсны тамга мөн

З.Энхболд: Энэ тамга миний захиалж хийлгэсэн албан ёсны тамга мөн

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-07 14:39:14

АН-ын ээлжит бус Их хурал болж байна. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1348 төлөөлөгч оролцож байна. Хурлаар Х.Баттулгыг намын даргаар батламжлах асуудлыг 99,9 хувийн саналаар дэмжлээ. 

Үүний дараа АН-ын гишүүн З.Энхболд АН-ын тамга хүчинтэй, С.Эрдэнэд байгаа тамга хуурамч хэмээн хурлын индэр дээрээс мэдэгдлээ. 

АН-ын гишүүн З.Энхболд:

-Та бүхэнд Ардчилсан намын баярын өдрийн мэндийг хүргэе. 2024 оны сонгуульд ялалт байгуулахыг хүсэн ерөөе. Миний гарт байгаа тамга 2000 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож байхдаа хийлгэсэн тамга мөн эсэхийг намайг шинж гэсэн. Миний захиалж хийлгэсэн албан ёсны тамга мөн. Одоогийн С.Эрдэнэд байгаа тамга бол Ардын намын хийж өгсөн хулхи  тамга юм. Ардчилсан намын 200 мянган гишүүн оролцоод санал өгсөн байхад тэр хүн намын дарга болно. Үүнийг Улсын дээд шүүх шийдэхгүй. Сонгууль болсон өдөр Х.Баттулга Ардчилсан намын даргаар баталгаажсан.

Х.Баттулга АН-ыг муутгаж байгаа хулгайчуудаас нэг мөр салгаад, цаашид ялах зам маань тодорч байгаа юм. Нийт АН-ын 200 мянган гишүүдэд ялахын ерөөл дэвшүүлье.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-04-07 14:39:14

Сэтгэгдэл бичих