Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
А.Цэрэнбат: АН-ын баярыг хулгайлж, хэн нэгэнд зарахаа зогсоохыг Үндэсний бөхийн холбооноос шаардаж байна

А.Цэрэнбат: АН-ын баярыг хулгайлж, хэн нэгэнд зарахаа зогсоохыг Үндэсний бөхийн холбооноос шаардаж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 21 цагийн өмнө

АН-аас Монголын үндэсний бөхийн холбоо болон "Corporate" зочид буудалд хандсан мэдэгдлийн талаар тус намын гишүүн А.Цэрэнбат мэдээллээ.

Тэрээр "Маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан намыг байгуулсны 32 жилийн ой тохионо. Энэ ойг тохиолдуулан жил бүр үндэсний бөхийн барилдаан, уулзалт баярыг зохиодог. Бид барилдаан зохион байгуулахаар дөрвөн сарын өмнө хүсэлт өгсөн. Гэтэл бидний зохион байгуулах барилдааныг цуцалж, нөгөө тал буюу Х.Баттулгын хүсэлтээр өндөр бооцоотой барилдаан явуулахаар болсон. Энэ дотоод тэмцэлтэй үед заавал АН-ын баярыг хулгайлж, хэн нэгэнд зарахаа зогсоохыг Үндэсний бөхийн холбооноос шаардаж байна.

Улс төрийн маш эгзэгтэй энэ үед гишүүдээс гадна баярыг нь хоёр хувааж, ямар хуульгүйгээр нэг дарга сонгоод түүнийгээ батламжиллаа. Үүнийг таслан зогсоохгүй бол МҮБХ болон "Corporate" зочид буудлыг тагнуул болон эрүүгийн байгууллагуудаар шалгуулна. МҮБХ улс төрд орооцолдохоо зогсоо. Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн гэх Х.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар АН-ын нэрээр мөнгө угаах хууль бус ажиллагаа явуулж байна. Маргааш болох барилдаанд Ардчилсан намын нэр, тамга, логог хууль бусаар ашиглахын зэрэгцээ их хэмжээний хууль бус мөнгөний асуудал яригдаж байна. Иймд маргаашийн барилдааныг цуцлахыг шаардаж байна" гэв.

МҮБХ-ноос маргаашийн барилдаан хэвийн үргэлжилнэ хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 21 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих