Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Орос-Украины дайны эргэн тойронд болж буй үйл явдлууд

Орос-Украины дайны эргэн тойронд болж буй үйл явдлууд

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

- В.Зеленьский Буча дахь яргалалыг "геноцид" хэмээн нэрлэж, Оросын армийг Дайны гэмт хэрэгт буруутгаж, Өрнөдийн орнууд хоригоо чангатгахаар болж, НҮБ хараат бус мөрдлөг явуулахыг уриалж, Польш тусгай комисс байгуулахыг шаардаж, Аюулгүйн зөвлөл өнөөдөр орой хуралдахаар болжээ
- Буча болон Ирпин, Хостомель зэрэг Киев мужийн хотуудаас 410 энгийн иргэний цогцос олдсон ба тэдний 50 орчмынх нь гарыг ард нь хүлж, толгой руу нь тулган буудаж хөнөөсөн тухай Украины Прокурорын газраас мэдээллээ
- С.Лавров "Бучагийн аллага"-ыг Оросын нэр хүндийг Олон улсад унагах гэсэн хуурамч оролдлого гэсэн бол ОХУ-ын БХЯ манай бүх анги нэгтгэлүүд 3-р сарын 30-ны өдөр Буча хотыг орхин гарсан, тэр бичлэн зургууд ээлжит өдөөн хатгалага гэсэн тус улсын арми 4-р сарын 1-нд Бучад цэвэрлэгээ хийж буй тухай мэдээлж байсан юм
Ж.Байден Оросын Ерөнхийлөгчийг маш хэрцгий хүн бөгөөд Бучад болсон зүйл үнэхээр аймшигтай. Бүгд үүнийг харлаа. Тиймээс бид Украинд тулаанаа үргэлжлүүлэхэд нь шаардлагатай зэвсгийг цаашид нийлүүлэх болно. Мөн дайны гэмт гэмт хэргийн шүүх хуралд хэрэгтэй бүх нотлох баримтыг цуглуулна гэжээ
- "Максар технологи" компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад Буча хотод нас барсан энгийн иргэдийн цогцос сүүлийн 2 долоо хоногийн турш гудамжинд хэвтэж байсныг харуулсан бол Украинчууд тус хотыг Оросын цэргүүдээс чөлөөлсөн гэж зарласан өдөр тэдгээр иргэдийн цогцоснууд гудамжинд байгаа нь анх Олон улс мэдсэн юм. Харин Оросын тал дээрх зураг, бичлэгийг "хуурамч" бөгөөд Өрнөдийн ээлжит хуйвалдаан гэжээ
- Буча нь Киев мужийн баруун хойд хэсэгт байрладаг, 37.000 хүн амтай жижиг хот юм. Тус хот дайн эхлэхэд Оросын түрэмгийлэгчдийн эсрэг хамгийн ширүүн эсэргүүцэл үзүүлсэн ба Чечений цэргүүд Бучад хяналтаа тогтоож, амиа алдсан 400 гаруй хүний хувь заяа тэдэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Russia-Ukraine conflict: 10 things you need to know

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

Сэтгэгдэл бичих