Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Өнөөдөр Акаши Кайкёо гүүр ашиглалтад орсон өдөр

Өнөөдөр Акаши Кайкёо гүүр ашиглалтад орсон өдөр

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-04-05 15:22:24

1998 оны 04-р сарын 05-ний өдөр Японы Хоншү арлын Кобэ /Kobe, Honshu/ хотыг Аважи арлын Ивая /Iwaya, Awaji/ хоттой холбосон Акаши Кайкёо /The Akashi Kaikyo Bridge, Japanese: 明石海峡大橋/ гүүр ашиглалтанд орлоо. Энэ бол ачаалал ихтэй, эмх замбараагүй хөдөлгөөнтэй Акашийн хоолойг дайран өнгөрдөг Кобе-Аважи-Наруто хурдны замын /Kobe-Awaji-Naruto Expressway/ нэг хэсэг юм. Гол том төсөл нь Хоншү арлыг Шикоку аралтай холбох гүүрийн төсөл /Honshū–Shikoku Bridge Project/ байсан бөгөөд Дотоод тэнгисийн /Inland Sea/ дээгүүр тавьсан гурван чиглэлийн нэг нь болсон байна.
May be an image of outdoors

Багана хоорондын хамгийн урт хэсэгтээ 1,991 метр урттай, нийт 3,911 метр энэхүү гүүр нь 1998 онд баригдаж дуусах үедээ дэлхийн хамгийн урт гол хэсэгтэй дүүжин гүүр болж байсан бол 2022 оны 03-р сарын 18-ны өдөр Туркд “1915 Чанаккале гүүр” /1915 Çanakkale Bridge/ ашиглалтанд орсноор хоёрт эрэмблэгдэх болжээ.
Хоншү болон Шикоку арлуудыг холбосон хамгийн зүүн талын зам болох энэхүү гүүрний нэг тал нь энэ гүүр бол нөгөө талд нь Аважи арлыг Оге аралтай /Ōge Island/ холбосон Онаруто /Ōnaruto Bridge/ гүүр үргэлжилнэ.
Акаши Кайкёо гүүр баригдахаас өмнө гатлага онгоцууд Акашийн хоолойгоор зорчигчдыг тээвэрлэдэг байв. Энэхүү тээвэрлэлтийн гол гарц нь мөн далайн шуурга, аадар бороо байгалийн гамшиг их болдгоороо зартай.
1945 онд 304 хүний амийг авч одсон Секирей Мару /The Sekirei Maru/ гатлага онгоцны ослын дараа анх удаа олон нийтийн дунд энэ хоолойг давсан гүүрэн гарц барих боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Удалгүй 1955 онд их манантай байхад хоёр ч гатлага онгоц хоорондоо мөргөлдсөн Шиюн Маругийн гамшиг болж сургуулийн хээрийн аялалд явж байсан 100 гаруй хүүхдүүдийг оролцуулаад 168 хүн амиа алджээ. Энэ бол энэ хоолойд болсон тав дахь усан онгоцны осол байсан бөгөөд хоёр осол нь олон хүний амь насанд хүрсэн. Ослын дараа үүссэн их цочрол, олон нийтийн дургүйцэл нь Японы засгийн газрыг хоолойг давах гүүр барих төлөвлөгөө боловсруулахд хүргэсэн.
May be an image of bridge and nature


Ингээд Кобэ хотын захиргаа анх 1957 онд хоолойг дамнасан гүүрний судалгааг хийж байсан бол 1959 онд үндэсний барилгын яам мөн адил үнэлгээ хийжээ. 1961 онд Барилгын яам, Японы үндэсний төмөр зам хамтран Японы Барилгын Инженерүүдийн Нийгэмлэг (JSCE)-д техникийн судалгаа хийх даалгавар өгч, JSCE-ийн зүгээс Хоншү, Шикоку хоёрын хоорондох боломжтой таван замыг судлах хороог байгуулжээ. 1967 онд тус хороо техникийн судалгааны үр дүнгээ нэгтгэж, Акашийн хоолойгоор дамжин өнгөрөх гүүр нь "дэлхийн урт гүүрнүүдийн жишээнд байхгүй маш хүнд дизайн, барилгын нөхцөлтэй" гэсэн дүгнэлт гаргаж нэмэлт судалгаа хийхийг зөвлөжээ. Ингээд 1970 онд гүүр барих захиргаа байгуулагдаж, нэмэлт судалгааны эцэст 1973 онд уг бүсд 1,780 метр урттай гүүр барих зөвшөөрөл авсан ч эдийн засгийн хүндэрлээс болоод зогсов.
Анхны төлөвлөгөө ёсоор уг гүүрийг төмөр зам, авто зам хосолсон байхаар тооцож байсан боловч 1988 оны 04-р сард гүүрийн ажил эхлэхдээ зөвхөн 6 эгнээтэй авто замтай байхаар тогтжээ. Тэгэхдээ 100 гаруй гүйцэтгэгч хамтарсан уг барилгын ажил 05-р сар хүртэл эхлээгүй юм. Барилгын ажлын ихэнхи нь хийгдсэн үед буюу 1995 оны 01-р сарын 7,3 магнитудын хүчтэй Их Ханшингийн газар хөдлөлтийн /The Great Hanshin Earthquake/ үед гүүрийг барихад ашигласан газар хөдлөлтөд тэсвэртэй технологийн ачаар бараг хохирол учирсангүй.
Ингээд барилгын ажил 1996 оны 06-р сард хугацаандаа дууссан боловч барилгын дараах туршилт, тохижилт ихээхэн цаг авчээ. 1998 оны 04-р сарын 05-ны өдөр болсон гүүрийн нээлтэнд угсаа залгамжлах ханхүү Нарухито /Crown Prince Naruhito/ гэргийн хамт, мөн угсаа залгамжлах гүнж Масако /Crown Princess Masako/, Барилгын сайд Цүтому Кавара /Tsutomu Kawara/ нар оролцон ёслол төгөлдөр нээв.
Гүүр гурван хэсгээс бүтэх ба хоёр гол баганын хоорондох хамгийн урт хэсэг нь 1,991 метр бол хоёр баганнаас хоёр тийших хэсгийн урт нь тус бүр 960 метр бөгөөд нийт 3,911 метр урттай. Хамгийн гол дөрвөн бүтцийн хоёр нь газар дээр байгаа бэхэлгээ хэсэг бол үлдсэн хоёр нь далайн дунд байгаа тулгуур багана бөгөөд багануудын орчим нь 3,6м/сек давсан хүчтэй далайн түрлэгийн бүсд байдаг. Энэхүү гол дэд бүтцүүдийг Коби талаас 1А, 2Р, 3Р, 4А гэж тэмдэглэнэ. 1А нь нягтруулсан бетоноор дүүргэсэндугуй хэлбэртэй газар доорхи тулгуур хана бол 2Р, 3Р нь усан доорхи дугуй суурьтай кессон технологийн байгууламж, харин 4А нь тэгш өнцөгт хэлбэрийн суурьнаас бүрдэнэ. Далайн дундах хоёр багана нь 36-50 м гүнтэй усанд, 57-60м даацын гүнд байршиж байгаа.
May be an image of one or more people, people standing, monument and bridge

Гүүрийн барилгын инженерүүд тус гүүр нь 286 км/ц хурдтай салхи, 8,5 баллын хүчтэй газар хөдлөлт, далайн хүчтэй урсгалыг ч тэсвэрлэх чадвартай гэж батласан. Гүүрийн хоёр багана нь далайн түвшнээс дээш 282 метр өндөр бөгөөд гүүр өдрийн халуунаас болж 2 метр хүртэл тэлдэг.
Гол дэд бүтэц бүрд 350 мянган тонн бетон шаардагдсан. 300,000 километр ган кабель ашигласан бөгөөд кабель тус бүр нь 112 сантиметр диаметртэй 36,830 ган утасыг нийтгэн хийгдсэн. Акаши-Кайкёо гүүр нь нийт 1,737 чимэглэлийн гэрэлтэй: үндсэн кабельд 1084, гол тулгуурт 116, дам нуруунд 405, бэхэлгээнд 132 ширхэгийг суурьлуулсан. Үндсэн кабель дээр ногоон, улаан, цэнхэр гурван өнгөөр асдаг гэрлүүд суурилуулсан бөгөөд 28 төрлийн хээг үндэсний болон бүс нутгийн баяр ёслолын үеэр гэрэлтүүлж ашигладаг.
1998 оны ханшаар гүүрийн нийт зардал 500 тэрбум иен буюу 3,6 тэрбум доллар болсон. Өнөөдөр уг гүүрээр өдөрт 23,000 машин зорчиж машин тус бүр дунджаар 2,300 иений хураамж төлдөг нь 53 сая орчим иен болно.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-04-05 15:22:24

Сэтгэгдэл бичих