Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Шанхайд шинээр коронавирусний халдвар авсан 9000 гаруй тохиолдол бүртгэгджээ

Шанхайд шинээр коронавирусний халдвар авсан 9000 гаруй тохиолдол бүртгэгджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-04 13:49:09

Өчигдөр буюу ням гарагт Шанхай хотод шинээр коронавирусний халдвар авсан 9 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэхээр тусламжийн багаа тус хот руу илгээжээ.


Ням гарагт тус хотод халдварын 425 тохиолдол батлагдаж, 8581 шинж тэмдэггүй халдвар тээгч илэрсэн буюу нийт 9006 халдвар бүртгэгдсэн байна.


ХАЧА 2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн багийг илгээж хотын коронавирустэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлнэ.


Өчигдөр өдрийн 15 цагийн байдлаар Ухань, Тяньжин, Наньчан, Жинань зэрэг газруудаас хэдэн мянган эмнэлгийн ажилтнууд хурдны галт тэргээр Шанхай хотод очсон байна.


Хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, бусад муж хотуудаас туслалцаа үзүүлэхээр ирсэн эмнэлгийн ажилтнуудын нийт тоо 10 мянгад хүрчээ. 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-04-04 13:49:09

Сэтгэгдэл бичих