Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулахаа баталгаажууллаа

Банк, санхүүгийн байгууллагууд 88 сая гаруй мод тарьж ургуулахаа баталгаажууллаа

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-03-30 16:46:07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд банк, санхүүгийн салбар, мэргэжлийн холбоод нэгдлээ.

Салбарынхан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, 2030 он хүртэл хугацаанд мод тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.

Эхний ээлжинд нийт 17 мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж 88 сая 600 мянган мод тарьж ургуулахаар нэгдээд байна.

Үүнд:

  1. “Монголын банкны холбоо” /Арилжааны 11 банк/ – 50, 000, 000
  2. “Хургатай хайрхан” ХХК – 10, 000, 000
  3. “Нью прогресс групп” ХХК – 10, 000, 000
  4. Даатгалын мэргэжлийн холбоод /”Монголын даатгалын холбоо”, “Албан журмын даатгалын холбоо”, “Даатгалын зуучлагчдын холбоо”, “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”/ – 5, 000, 000
  5. “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” – 2, 750, 000
  6. “Сэндли” ББСБ – 1,500, 000
  7. “Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо” – 1, 250, 000
  8. “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” – 1, 000, 000
  9. “Ард санхүүгийн нэгдэл” ХК – 1, 000, 000
  10. “МИК Холдинг” ХК – 1, 000, 000
  11. “Эрдэнэ ресурс девелопмент” ХК – 1, 000, 000
  12. “Эрхэт монгол групп” ХХК – 1, 000, 000
  13. “Грийнпинус” ХХК – 1, 000, 000
  14. “Инвескор ББСБ” ХХК – 1, 000, 000
  15. “Бичил глобус финанс” ББСБ – 500, 000
  16. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн “Дээвэр” нэгдсэн холбоо – 300, 000
  17. “Ханбогд кашимер” ХХК – 300, 000

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-03-30 16:46:07

Сэтгэгдэл бичих