Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
​Эмийн санчид: Вирусийн ханиад, томуунд хэрэглэдэг антибиотикууд тасарсан

​Эмийн санчид: Вирусийн ханиад, томуунд хэрэглэдэг антибиотикууд тасарсан

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Уржигдар

“Ковид-19” вирусийн халдвар намжсан ч сүүлийн нэг сарын хугацаанд томуу, томуу төст өвчнөөр бага насныхан өвчлөх нь эрс нэмэгдсэн. Томуугаар өвдсөн багачуул хатгалгаа болж хүндэрч байгаа тул шуурхай эмчилгээ хийлгэх нь шаардлага үүсч байна. Гэвч эмчилгээний нэг хэсэг болох антибиотикууд эмийн сангуудаар олдохгүй байгаа гэх мэдээлэл байгаа учир эмийн сангуудаас тодрууллаа.

Эмийн сан -1 /Хүрмэн/

-Антибиотикууд нэлээд тасалдалтай байгаа. Жишээлбэл, амоксициллиний бүлгийн антиботикууд тэр чигтээ тасарсан байна. Ковид намжлаа, одоо л жигдрэх нь үү гэтэл бас л болохгүй байна. Вирусийн гаралтай ханиад, давхар харшил хавсарсан ханиад их байгаа учраас вирусийн эсрэг эм маш ихээр сураглаж байна. Гэтэл ихэнх нь тасарсан тул өөр эм санал болгож байна гэв.

Эмийн сан -2  /Сансарын үйлчилгээний төв/

-Антибиотик, сироп тасраад 1-2 сар болж байна. Манайд иргэдийн хайж ирдэг хүүхдийн эмнүүд нь тасалдалтай байгаа учраас өөр эмийн сангуудаар хайгаад явах хүмүүс бий. Эсвэл эмч дээрээ очин өөр эмийн жор бичүүлж ирдэг. Тэрнээс бид нар антибиотик зөвлөх эрх байхгүй. Зөвлөх дээрээ тулбал витамин, хоолойны эм л зөвлөдөг гэв.

Эмийн сан -3 /Монос/

-Хүүхдийн ханиад томуу дэгдсэнтэй холбоотой эмнүүд сүүлийн хоёр долоо хоног тасарсан байна. Хүүхдийн өвчлөл их байгаа цагт антибиотик асууж орж ирэх иргэд маш их байдаг. Тасалдсан эмнүүд ихэвчлэн ОХУ-аар дамжин ирдэг. Энэ шууд Оросоо авдаг гэсэн үг биш. Үйлдвэрлэгчид нь өөр өөр улс байдаг. Жишээлбэл, Нидерландаас ирэх эмнүүд тасарсан байгаа гэлээ. 

-Эмийн сан -4 /Зүүн дөрвөн зам/

-Эмнүүд тасалдалд ороод гурван сар болж байгаа. Плимоксин, Фромилид, Азитромицин гэх мэт хүүхдийн антибиотикууд тасарсан байна. Эдгээр нь хөнгөвтөр ханиад, томуугийн үед хамгийн түрүүнд санал болгодог эмнүүд. Гэтэл тасарсан тул дараагийн шатны хүнд хэлбэрт уудаг Софрадекс гэх эмийг иргэд авч байгааг эмийн санч хэлэв.

Уг асуудлаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодуурлахад “Эмийн тасалдалттай холбоотой мэдээлэл бий. Нэгдсэн журмаар эмийн нөөц, хангамжийн талаар мэдээлэл өгнө” гэлээ.

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр Уржигдар

Сэтгэгдэл бичих