Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Оросын байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авахыг Путин даалгажээ

Оросын байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авахыг Путин даалгажээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-24 11:01:00

ОХУ-аас “найрсаг бус харилцаатай” орнуудад экспортолсон байгалийн хийн төлбөр тооцоог зөвхөн рублиэр авахыг өчигдөр болсон засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Путин холбогдох албаныхандаа даалгажээ. Өрнөдийн орнууд Оросын гадаад валютын нөөцийг битүүмжилсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэж буйг тэр тайлбарласан байна.
“Найрсаг бус харилцаатай орнуудад нийлүүлдэг байгалийн хийн төлбөрийг Оросын рублиэр авах арга хэмжээг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхээр би шийдлээ. Европын Холбоо, АНУ-д нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүний төлбөрийг доллар, еврогоор авах нь утгагүй юм” гэж Путин хэлжээ.
Тэрбээр холбогдох дүрэм журмыг долоо хоногийн дотор боловсруулахыг Төв Банк болон засгийн газартаа даалгасан байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-03-24 11:01:00

Сэтгэгдэл бичих