Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Э.Бат-Үүл тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлаж байна

Э.Бат-Үүл тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлаж байна

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-03-23 12:43:24
Дамжин өнгөрөх 409-р хорих ангид ял эдэлж байгаа Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам болон хүү Б.Чулуудай нар мэдээлэл хүргэлээ.   Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувьд хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрх нь зөрчигдөж байна хэмээн үзсэн тул тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлаж буй аж.  
Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Э.Бат-Үүлийг 409-р ангид хоригдсон мөчөөс эхэлж, эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн. Хязгаарлаж байгаа шалтгааныг тодруулахаар хорих ангийн удирдлагууд болоод прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт тавьдаг. Гэтэл ямар ч хууль ёсны үндэслэлтэй тайлбар бидэнд хэлэхгүй байсаар өдийг хүрлээ. Тиймээс миний үйлчлүүлэгч эрхээ эдлэхийг хүсэж, өлсгөлөн зарлаж байна.   Миний үйлчлүүлэгч өөрийгөө суллах, гэм буруугүй гэсэн утгатай зүйл ярьж өлсгөлөн зарлаагүй. Монгол улс өнөөдөр ардчилал, хүний эрх маш аюултай түвшинд хүрсэн байна. Орос, Украины талаар үзэл бодлоо илэрхийлж, энх тайвныг уриалснаас болж эрх чөлөөг нь хааж болохгүй. Монгол Улсын иргэн Украиныг өмөөрөх эрхтэй" гэсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-03-23 12:43:24

Сэтгэгдэл бичих