Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Зөвхөн ааваасаа л өвлөж авах боломжтой 6 удамшил

Зөвхөн ааваасаа л өвлөж авах боломжтой 6 удамшил

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-03-21 12:12:27

Хүн бүрийн ДНХ-ийн 50 хувийг ээж, 50 хувийг аав нь бүрдүүлдэг. Тэгвэл биологийн шинжлэх ухаанд зөвхөн ааваас нь л хүүхдүүдэд өвлөгдөн удамших боломжтой дараах баримтуудыг дурдсан байна. 

1. Өндөр

"Аав шигээ өндөр юмаа", "Аавыгаа дуурайгаад өндөр болох шинжтэй" гэж та дуулж байсан уу? Хүний өндөр эцэг эхийн аль алинаас удамшсан 700 гаруй генээр тодорхойлогддог ч аавын ген хүүхдийн өндөрт илүү давамгай нөлөөтэй байдаг аж. 

2. Шүд 

Хэрвээ аав нь амны хөндийн өвчлөл, үрэвсэлтэй бол ээж нь хэчнээн сайхан шүдтэйгээс үл хамааран хүүхдэд удамших магадлал өндөр байна. 

3. Хүйс

Хүүхдийн хүйс 100 хувь ааваас хамаардаг. Аавын “X” хромсом ээжийн “X” хромсомын генийг сонговол эмэгтэй хүүхэд төрнө. Харин аавын “Ү” хромсом ээжийн “X” хромсомын генийг сонговол эрэгтэй хүүхэд төрдөг.

4. Хацрын хонхорхой

Олон улс үндэстнүүд хацрын хонхорхойг гоо үзэсгэлэнгийн шалгуур болгон авч үздэг. Гэсэн ч эрдэмтэд хацрын хонхорхойг нүүрний богиноссон булчингаас үүдсэн согог хэмээдэг. Энэ шинж нь эцгээс өвлөгдөж удамшдаг аж. 

5. Хурууны хээ

Өөр хоорондоо ижил төстэй нэг ч хурууны хээ байдаггүй. Тэгвэл хүүхдийн хурууны хээ эцгийнхтэйгээ төстэй байдаг гэнэ.

6. Найтаах 

Нар болон хурц гэрэл рүү харахад хүмүүс өөрийн эрхгүй найтаадаг. Тэгвэл найтаах зуршил нь ааваас өвлөгддөг байна. Аав хүүхэд хоёр хэрвээ нэгэн зэрэг найтаавал яг л нэгэн адил найтаах вий. 

Эх сурвалж: brightside.me

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-03-21 12:12:27

Сэтгэгдэл бичих