Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 09 сарын 27, Мягмар
​Банкууд долларын арилжаанд лимит тогтоож, “Найман шарга”-д доллар 3030 төгрөг хүрэв

​Банкууд долларын арилжаанд лимит тогтоож, “Найман шарга”-д доллар 3030 төгрөг хүрэв

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-21 11:20:21

...“Монгол Улс долларын нөөцгүй болжээ”, “Оросууд хамаг доллар хамчихлаа”, “банкууд доллар зарахаа хязгаарлажээ”... гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд ихээхэн хөвөрнө. Хар зах дээрх ханш ч эл мэдээллүүдтэй зэрэгцэн өсч, өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг доллар 3030 төгрөгтэй тэнцэв. Үүнийг хайхарч, анхаарч, оролцож байгаа газар ч ховорхон бололтой.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Найман шарга” валютын зах дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3030 төгрөгт хүрлээ. Доллар авах нь 2995, зарах нь 3020-3030 төгрөгт хэлбэлзэж байв. "Найман шарга" дээр долларын эрэлт их, хөл хөдөлгөөн ихтэй байв. Арав хоногийн өмнө 2900-2910 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш 120-130 орчим төгрөгөөр нэмэгджээ. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооныхон “Найман шарга” бол нийт зах зээлийн 4-5 хувийг эзэлдэг, ханш тогтоох хэмжээний зах зээл биш мэтээр тайлбарлана. Гэхдээ энд хамгийн их хөдөлгөөн явна, сургаар, мэдээллийн шуумаар ханш өсч, буурна. Амралтын өдрүүдэд өглөөгүүр доллараа зараад үдээс хойш доллар зарахгүй гэсэн газрууд ч нэлээдгүй байв.

Валютын захын ченжийн хэлснээр сүүлийн өдрүүдэд эрэлт ихсэж байгаа учраас зарим өдөр доллар зарахгүй байх тохиолдолд гарч байгааг хэлж байв. Гадуур яриад байгаа шиг орос, буриадууд их хэмжээний доллар авч байгаа эсэхийг тодруулахад “Гурван сар гарсаар эрэлт өсч байгаа нь үнэн. Гэхдээ Оросууд олноороо ирээд аваад байгааг мэдэхгүй, ялгах ч боломжгүй шүү дээ. Бид чинь нэг хүнд ихдээ 10 сая төгрөгөөр доллар зарж байгаа. Гэхдээ олон хүн явуулаад доллар авахуулаад байхыг үгүйсгэхгүй л дээ” гэв.

Харин банкууд дээр ам.долларын ханш 2910-2930 төгрөгт хэлбэлзэж байв. Банкууд өнгөрсөн баасан гаригаас ам.доллар худалдахдаа тодорхой лимит тогтоогоод эхэлжээ. Тухайлбал, Хаан банк ам.доллар зарахдаа таван сая төгрөгөөс хэтрүүлэхгүй олгож байгаа бол Голомт банк 15 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх лимитийг тогтоосныг эх сурвалжууд хэлсэн юм. 

Харин валютын хар зах буюу “Найман шарга”-ын ченжүүд доллар олдоц муу байгаа гэж байгаа ч 10-15 сая төгрөгтэй дүйцэх ам.долларыг сольж байв.

Ер нь Монголд ам.долларын ханшийн өсөлтийг хэн хариуцаж, хэн хянах вэ. Монголбанк долларын ханшийн өсөлтөд шууд нөлөөлөх боломжгүй, бидний ажил биш гэх маягтай тайлбар тавина. Гэтэл Төв банк долоо хоногт хоёр удаа зах зээлд зуу, зуун сая доллараар интервенц хийж, банкуудад доллар нийлүүлж байгаа гэх. Валютын нөөцийг захиран зарцуулж, зах зээлд оролцож байгаа болохоор долларын ханшийн өсөлтийг Монголбанктай ярихаас өөрцгүй. Дээрх мэдээллүүд нийгмийн сүлжээгээр эрчээ авч, зах зээлд зохимол хомсдол үүсэх эрсдэлтэй байхад Монголбанк таг!

itoim.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-03-21 11:20:21

Сэтгэгдэл бичих