Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл цаашид хэрэгжүүлэх бодлогын талаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлнэ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл цаашид хэрэгжүүлэх бодлогын талаарх мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлнэ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-03-01 15:15:58

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2022 оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Тус хуралдаанаар

  • “Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр,
  • “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа,
  • “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулав.

Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэлтэй уялдуулан макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд холбогдох бодлого, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар тогтов.

Эх сурвалж: Сангийн яам

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-03-01 15:15:58

Сэтгэгдэл бичих