Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацааг дахин сунгаж магадгүй

Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацааг дахин сунгаж магадгүй

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы өнгөрсөн оны сүүлийн нэгдсэн хуралдаанаар Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй уялдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлт мөн энэ хугацаагаар хойшлоод байсан юм. 

Цагаан сарын өмнөхөн тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр зарласан УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганы хуралдаанаар Цар тахлын хуулийн хугацааг дахин сунгаж, энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон юм. Үүнийг дагаад ипотекийн зээлийн төлөлт энэ оныг дуустал хойшлох эсэх нь тодорхойгүй байна.

 

Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацааг дахин сунгах эсэхийг судалж буй гэнэ. Удахгүй шийдвэрээ танилцуулна гэж өнөөдөр мэдэгдлээ.

 

Энэ онд ипотекийн зээлд 700 тэрбум төгрөг зарцуулна. Арилжааны банкууд он гарснаас хойш 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 7 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих