Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Херсон дахь тэсрэх бөмбөгөөс хоргодох байранд хоёр хүү мэндэлжээ

Херсон дахь тэсрэх бөмбөгөөс хоргодох байранд хоёр хүү мэндэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-02-27 14:29:00
                      Украины Эрүүл мэндийн сайд Виктор Ляшко хоёрдугаар сарын 25-ны баасан гарагт Херсон хотын амаржих газрын тэсрэх бөмбөгөөс хоргодох байранд хоёр хүү мэндэлсэн талаар мэдэгдэв. "Энэ сарын 24-ний пүрэв гарагт Херсон хот бөмбөгдөлтөд өртөж, тэсрэх бөмбөгөөс хоргодох байранд тоноглогдсон төрөх эмнэлгүүдийн нэгд хоёр хүү мэндэлжээ. Удамшлын коддоо аль хэдийнэ дайнтай байгаа хоёр шинэ амьдрал. Бид бас тэд хэзээ ч мартахгүй, хэзээ ч уучлахгүй. Амьдрал үргэлжилж, бид хүүхэд төрүүлж байна. Хэн ч биднийг дийлэхгүй" гэж тэр хэлжээ. Мөн сайд ард иргэдэд нь тусламж хэрэгтэй байгаа тул эмнэлгүүд үргэлжлүүлэн ажиллаж буйг онцолсон юм. Учир нь дайны хажуугаар дэлхий даяар тархсан коронавирус бүрмөсөн арилаагүй тул эмнэлгүүд ажиллахаас өөр аргагүй байгааг В.Ляшко дурджээ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-02-27 14:29:00

Сэтгэгдэл бичих