Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Ашиглагдах хугацаанаасаа 5 жил илүү насалсан бүх цаг үеийн хамгийн бат бөх сансарын станц Мир

Ашиглагдах хугацаанаасаа 5 жил илүү насалсан бүх цаг үеийн хамгийн бат бөх сансарын станц Мир

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Уржигдар

Оросын “Мир” сансрын станцаас өмнөх сансрын станцууд нь жижиг хэмжээний станцууд байдаг байв. Харин “Мир” сансрын станц бусдаасаа ялгагдах гол онцлог нь модулийн төрлийн станц байсан бөгөөд задгай сансарт угсралт хийгдэх зориулалттай байсан юм. Олон модулиас бүрдсэн учраас “Мир” сансрын станцуудаас хэмжээний хувьд илүү том мөн энэ нь ч олон төрлийн судалгаа шинжилгээ хийх боломж бололцоог олгож байв.Сансрын станцын “Салют” програмын амжилтын дараа сансрын байнгын станцтай болох зорилгоор “Мир” сансрын станцын төсөл эхэлжээ.

1976 оноос эхэлж судалгаа шинжилгээ болон төлөвлөлтийн ажил нь эхэлсэн бөгөөд “Мир” сансрын станцыг олон модулиас бүрдсэн байхаар төлөвлөсөн байна.
Санхүүжилт 1984 оны эхэн үед гэхэд “Буран”-ны төслийн нислэгийн бэлтгэлд бэлдэхтэй холбогдуулж түр зогсоосон бөгөөд 1986 оны эхэн үед “Мир” сансрын станцыг хөөргөх үүрэг удирдлагуудаас өгснөөр санхүүжилт удалгүй дахин орж иржээ.
“Протон-К” төрлийн пуужингаар “Мир” станцын модулиудын ихэнхийг хөөргөсөн бөгөөд 1986 оны 2-р сарын 19-нд анхны төв модулийг хөөргөсөн байна. Энэхүү модуль нь 13,1 метр урт 20,4 тонн жинтэй байсан бөгөөд сансрын нисгэгчдийн амьдрах гол хэсэг, төв удирдлагын систем, холбооны системтэй байсан бөгөөд “Мир” сансрын станцын бусад модулиуд холбогдох төв хэсэг нь байв. Дараа жилийн буюу 1987 оны 3 сарын 31-ны өдөр дараагийн модуль болох “Квант-1”-ыг хөөргөсөн байна. Энэхүү модуль судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжүүд бүхий хэсэг байжээ.1989 оны 11 сарын 26-нд “Квант-2” модулийг хөөргөсөн бөгөөд биологийн болон дэлхийн гадаргууг судлах мөн станцын гадуур ажиллагаа явуулах боломж олгосон байна.
1990 оны 5 сарын 31-нд “Кристалл” модулийг хөөргөжээ. Энэ модуль нь анх “Буран” сансрын хөлөгтэй холбогдоно хэмээн төлөвлөж хийж байсан хэдий ч дараа нь Америкын Шатлтай холбогдох боломжтой болжээ.1995 оны 5 сарын 20-нд “Cпектр” модуль хөөрсөн бөгөөд энэ нь “Шатл-Мир” хамтарсан хөтөлбөрийн дагуу америкын сансрын нисгэгчдийг байрлуулах мөн судалгаа шинжилгээ хийх хэсгийн зориулалтаар суурьлуулсан байна.1995 оны 11 сарын 15-нд “Шатл”-тай холбогдох хэсгийг “Space Shuttle Atlantis (STS-74)” тээвэрлэсэн бөгөөд энэхүү модулийг холбохын тулд “Кристалл” модулийн байрлалыг солих хэрэгтэй болжээ.
1996 оны 4 сарын 26-нд “Природа” модулийг холбосон бөгөөд энэ нь “Мир” сансрын станцын сүүлчийн модуль байсан. Ийнхүү 10 жилийн турш “Мир” сансрын станцыг барьсан бөгөөд тухайн үеийнхээ хамгийн том сансрын станц болсон байна. Нийт 129,000 кг жинтэй болсон бөгөөд байнгын хүнтэй байх боломжтой болсон юм. Тиймээс удаан хугацаанд байрлах сансрын нисгэгчид байх болсон бөгөөд “Мир” сансрын станц 3644 хоногийн турш тасралтгүй сансрын нисгэгчтэй байсан байна. Мөн сансрын нисгэгч Валерий Поляков 437 өдөр 18 цагийн турш “Мир” станц дээр байсан бөгөөд энэ нь нэг хүний сансарт байсан хамгийн удаан хугацаа юм. Тэр сансрын нисгэгч 1980-аад оны сүүлчээр ЗСБНХУ байхад нисэж дараа нь ОХУ бий болсон үед бууж иржээ.


“Мир” станцын хангамжийг “Союз”, “Прогресс” мөн “Шатл”-ын тусламжтайгаар хангадаг байжээ. Мөн түүнээс гадна “Союз-ТМ” төрлийн сансрын хөлөг байнга “Мир” станцад холбоотой байдаг байсан бөгөөд энэ нь хөлөгт асуудал үүсч зугтах шаардлагатай болоход ашиглагдахаар төлөвлөсөн байна. Аврах сансрын хөлгийг хоёр ч удаа ашиглах хэрэгтэй болж магадгүй болсон байна.Учир нь нэгэн удаа хангамж зөөж ирсэн сансрын нисгэгчгүй “Прогресс” хөлөг “Кристалл” модулийг мөргөсөн байна. Мөн сансрын станцад гал 14 минут орчим гарч байсан тохиолдлуудтай.Нийт идэвхтэй хугацаандаа дэлхийг 86,000 гаруй удаа тойрсон бөгөөд 26,000 гаруй туршилтыг “Мир” сансрын станц дээр хийж байжээ.
2001 оны 3 сарын 23-нд “Мир” сансрын станцыг хэрэглээнээс гаргахаар шийдэв. Ашиглагдах хугацаанаасаа даруй 5 жилээр илүү урт насалсан энэ гайхамшигтай сансарын хөлөг бүх цаг үеийн хамгийн бат бөх хөлөгөөр шалгарсан гэдэг. Америкчууд хүртэл гайхаж" Бид ойрын дөчин жилийн хугацаанд ийм бат бөх найдвартай хөлөг хийх боломжгүй" гэж ярилцаж байжээ.
Түүнийг далайд дэлбэлэн живүүлэх үеэр Америкийн холбоотнуудын хөлөг онгоцууд ирсэн ба Оросын цэргийн хөлгүүд тэднийг ойртуулаагүй бөгөөд технологийн нууцаа хадгалан "Мир" станцыг жижиг будаа шиг болгон дэлбэлэн Номхон далайд живүүлжээ.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Уржигдар

Сэтгэгдэл бичих