Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Монголбанк: Ипотекийн зээл хэвийн олгож байна

Монголбанк: Ипотекийн зээл хэвийн олгож байна

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-02-22 14:10:41

Орон сууцны зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл санхүүжилтгүйн улмаас зогссон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл уг зээлийг олгож байгаа эсэх асуудлаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуунаас тодрууллаа. 

Тэрбээр "Зургаан хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг энэ онд 700 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сард 50 тэрбум төгрөгийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр хуваарилсан. Үүнээс 43,3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчид олгоод байна. Хоёрдугаар сард 52 тэрбум төгрөг хуваарилсан. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар 154 өрхөд 12,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна. "КОВИД"-н хуулийн хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 26 сарын турш эргэн төлөлт хойшлуулж, 3,4 их наяд төгрөгийн зээл үлдэгдэлтэй байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл 67,2 тэрбум төгрөгийн үндсэн зээл болон 96,1 тэрбум төгрөгийн хүүний төлөлт хойшлуулсан. 

Нийт банкны системд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 5,6 их наяд төгрөг байгаа бол хөтөлбөрийн хүрээнд 4,3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг. Сарын дундаж төлөлт 649 мянга төгрөгтэй тэнцэж байна. 2021 онд 17478 сууц ашиглалтад орсноос 14184 нийслэл хотод баригдсан бол 3294 нь орон нутаг ашиглалтад орсон. 2022 онд 95 төслийн 16495 айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна" гэв.  

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-02-22 14:10:41

Сэтгэгдэл бичих