Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
"Тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт шилжүүлнэ"

"Тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт шилжүүлнэ"

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-02-20 11:00:06

Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг ирэх долоо хоногт багтааж шилжүүлэх аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсандаа мэдээллээ. 

Тэрбээр "Бид Сангийн яамтай хамтран ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ. 

Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана.

 
ХНХЯ

Манай халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болно.

Эцэг эхчүүдээс гуйхад хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. Ehalamj.mn-д орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, Ehalamj.mn цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу" гэжээ. 

Хоёрдугаар сарын 17-ны өдөр 1,033,283 хүүхдэд хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгджээ. 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-02-20 11:00:06

Сэтгэгдэл бичих