Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
"Тахько", “Түмэн шувуут”, "Материал импекс" ногдол ашиг тараана

"Тахько", “Түмэн шувуут”, "Материал импекс" ногдол ашиг тараана

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-02-18 08:51:31

"Тахько” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108 төгрөг буюу нийт 128.518.164 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараах болжээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон байна. Ногдол ашгийг тавдугаар сарын 1-ны өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэхь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм.

Мөн "Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах шийдвэрээр 2021 оны цэвэр ашгийн 30 хувийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараана.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах юм. Долдугаар сарын 1-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

"МАТЕРИАЛ ИМПЕКС" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Материал импекс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №05 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 230 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийджээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

"ДАРХАН НЭХИЙ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

"Дархан нэхий” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 11-ний өдрийн №02/01 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ 300 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

"БОДЬ ДААТГАЛ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

"Бодь даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №143/22/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтооно. Ирэх зургааугаар сарын 30-ны дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

"УЛААНБААТАР БҮК" ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

"Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №2022/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас 1,315,475,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 10.0 /арван/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. 

"ТАНДЭМ ИНВЕСТ ББСБ" ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

"Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн №2022/03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас 1,315,475,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 10.0 /арван/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтооно. Ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-02-18 08:51:31

Сэтгэгдэл бичих