Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
ХДХВ-аар халдварласан эмэгтэй эдгэсэн анхны тохиолдол гарлаа

ХДХВ-аар халдварласан эмэгтэй эдгэсэн анхны тохиолдол гарлаа

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-02-16 15:28:53
     Нью-Йоркын эмч нар ХДХВ-ын халдвартай өвчтөнг эдгээсэн тухай The Wall Street Journal сонинд мэдээлэв. Тэнд бичсэнээр дунд эргэм насны эмэгтэйд вирус үржихээс сэргийлдэг ховор генийн өөрчлөлттэй төрөл төрөгсдийнхөө үүдэл эсийг шилжүүлэн суулгаж, нярайн цус сэлбэсэн байна. Өвчтөн ХДХВ-ын хавдартай гэж оношлогдсоноос хойш дөрвөн жилийн дараа цусны хорт хавдартай гэж оношлогдсон аж. 
2020 оны аравдугаар сараас хойш ретровирусын эсрэг эмчилгээ хийлгээгүй түүнд халдварын шинж тэмдэг илрээгүй гэнэ. Хэдийгээр ХДХВ дахин гарч ирэх эрсдэлтэй ч эмч нар үүнийг өөдрөгөөр харж буй.               
 Дашрамд дурдахад ХДХВ-тай ч бүрэн эдгэсэн анхны хүн нь "Берлинийн өвчтөн" хэмээх Тимоти Рэй Браун байв. Тэрээр 2007 онд энэ өвчнөөс бүрмөсөн ангижирсан юм.                                               
  Удаах нь 40 настай, венесуэл эр Адам Кастильехо. Хорт хавдрыг ялахын тулд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн тэр, мөн ХДХВ-ын халдвараас эдгэжээ.             
   Гурав дахь нь 36 настай бразил эр бөгөөд ретровирусын эсрэг эм, B3 витамины түрэмгий хослолоор эмчлүүлж байсан аж.  Харин дээрх өвчтөн ХДХВ-ын халдварыг ялсан манай гараг дээрх дөрөв дэх хүн, анхны эмэгтэй боллоо.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-02-16 15:28:53

Сэтгэгдэл бичих