Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Оросууд дээд амжилтаа шинэчилжээ

Оросууд дээд амжилтаа шинэчилжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-02-16 09:32:34
ОХУ-ын баг тамирчид өвлийн олимпын эхний долоо хоногт хүртсэн медалийн тоон дээд амжилтаа шинэчиллээ. Хоёрдугаар сарын 6-13-нд буюу Бээжингийн олимпын эхний долоо хоногт тэд дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл нийт 17 медаль авсан нь тус улсын түүхэн дэх шинэ дээд амжилт болжээ. 
Харин өмнөх дээд амжилтыг Сочи хотноо 2014 онд зохиогдсон олимпод тогтоосон ба дөрвөн алт, долоон мөнгө, таван хүрэл нийт 16 медаль зүүсэн аж. Гуравдугаар үзүүлэлт нь "Лиллехаммер-1994" агаад тэд 15 медаль авсан юм.            
  Тэгвэл эхний долоо хоногт хамгийн олон алтан медаль хүртсэн олимп нь "Лиллехаммер-1994", "Нагано-1998". Энэ хоёр олимпын эхний долоо хоногт оросууд долоон алтан медаль зүүсэн бол "Турин-2006"-гаас зургаа, "Альбервилл-1992"-ооставан алтан медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл "Бээжин-2022"-ын эхний долоо хоногт оросууд дөрвөн алтан медаль авсан билээ.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-02-16 09:32:34

Сэтгэгдэл бичих