Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
"Челси" клубүүдийн дэлхийн аварга болов

"Челси" клубүүдийн дэлхийн аварга болов

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-13 13:23:24
       Оросын тэрбумтан Р.Абрамовичийн эзэмшдэг Английн "Челси" баг анх удаа клубүүдийн дэлхийн аварга болжээ. Тэд аваргын төлөөх тоглолтод Бразилын "Палмейрас"-ыг 2:1-ээр хожлоо. Тоглолтын 55 дахь минутад "Челси"-ийн Р.Лукаку гоол оруулсан бол есөн минутын дараа Р.Вейга 11 метрийн торгуулийн цохилтоор оноог тэнцүүлэв. 
Ингээд үндсэн цаг хайнцаагаар өндөрлөсөн тул цаг сунгаж, 117 дахь минутад "Челси"-ийн 22 настай герман хагас хамгаалагч К.Хаверц 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэсэн байна.    
  "Челси" тус тэмцээнд түрүүлсэн Английн гурав дахь баг юм. Өмнө нь "Манчестер Юнайтед" 2008, "Ливерпуль" 2019 онд түрүүлж байв.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-13 13:23:24

Сэтгэгдэл бичих