Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Б.Ачбадрах 65 дугаар байрт бичигдлээ

Б.Ачбадрах 65 дугаар байрт бичигдлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-11 17:23:30

Эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцож буй ОУХМ Батмөнхийн Ачбадрах уралдаанаа дөнгөж сая дуусгалаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн 15 км зайг 43:29.9 минутад туулж, 100 тамирчнаас 34-ийг нь ардаа орхин 65-р байр эзэллээ. 

34 тамирчныг ардаа орхисон нь Пёнчаны олимпын амжилтаа үлэмж ахиулсан хэрэг байлаа. Түүний ард АНУ, Япон, Беларусь, Словен, Эстони, Латви, Украин, БНСУ зэрэг цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчид бичигджээ.

Энэ төрөлд Финландын Иво Нисканен 37:57.8 минутын амжилтаар түрүүлж, Оросын Александр Большунов 38:18.0, Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо 38:32.3 амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

Ийнхүү Б.Ачбадрахын уралдаанаар Монголын тамирчдын олимп өндөрлөж байна. Эх орныхоо нэрийг гаргахын төлөө бүх хүчээ шавхан уралдсан Б.Ачбадрахдаа баярлалаа.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-11 17:23:30

Сэтгэгдэл бичих