Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 07 сарын 01, Баасан
Б.Ачбадрах 90 дэх ээлжинд гараанд гарна

Б.Ачбадрах 90 дэх ээлжинд гараанд гарна

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-11 11:06:17

Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр өөрийн үндсэн төрөл буюу эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. Түүний төрөлд 50 ҮОХ-ны 100 тамирчин уралдах бөгөөд тамирчид 15:00 цагаас эхлэн 30 секунд тутам барианаас гарах юм. Манай тамирчны хувьд 90 дэх ээлжинд буюу 15:45 цагт уралдаанаа эхлүүлэхээр болжээ.
Цанын тэмцээний зам бүр харилцан адилгүй байдаг болохоор олимп, дэлхийн болоод хувийн дээд амжилтыг бүртгэх боломжгүй байдаг. Бээжингийн олимпын тухайд зассан зам нь өгсүүр ихтэй, огцом эргэлттэй учир уралдахад хүндрэлтэй байгаа талаар дасгалжуулагч Б.Энх-Амгалан хэлэв. Мөн дээрээс нь Жанчхүүгийн цаг агаар ойрын өдрүүдэд улам ширүүсэж, хүчтэй салхилж байгаа нь тамирчдын туулах бас нэгэн сорилт болоод байна. Өнөөдөр Б.Ачбадрах уралдсанаар манай тамирчдын тэмцээн уралдаан өндөрлөх болно.
Ачбадрахдаа өндөр амжилт хүсье!
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-11 11:06:17

Сэтгэгдэл бичих