Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа

Монголын үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-08 11:05:20
Монголчуудын өнө эртний түүхтэй үндэсний уламжлалт спортыг хөгжүүлэх, ёс заншил, соёлын өвийг залууст өвлүүлэх зорилгыг агуулсан Үндэсний өвлийн спортын VII наадмын тов гарлаа. Энэхүү наадам мөсний шагай, мөсний сурын харваа зэрэг үндсэн хоёр төрөлд өрсөлдөөн өрнөх бөгөөд “Скай ресорт” цанын баазын баруун хойно орших туулын голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болно.

Энэ удаагийн наадамд тэмээн уралдаан үзүүлэх тоглолтоор орж байна. Тэмээн уралдаан нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд гуравдугаар сарын 5-6-нд болно. Тэмцээнд оролцох баг, тамирчдын тоон мэдүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 7-10-ны хооронд games@sport.gov.mn цахим шуудангаар хүлээн авч байна.

 

Монголын үндэсний өвлийн спортын наадмыг улсын хэмжээнд олон нийтийн оролцоог ханган нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах юм. Үндэсний спортын дэг ёс, заншилыг хойч үедээ өвлүүлэн үлдээх цогц арга хэмжээ болно. Түүнчлэн үндэсний спортыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, бодлого боловсруулах нэн чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-08 11:05:20

Сэтгэгдэл бичих