Монголын цанын холбоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд Швейцарын цанын холбоотой хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос болон Сант Морис хотуудад швейцар дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаасан юм.
Мөн Швейцарын цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар боллоо хэмээн Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл бичих