Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Бээжин-2022 олимп өнөөдөр нээлтээ хийнэ

Бээжин-2022 олимп өнөөдөр нээлтээ хийнэ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-04 14:02:31

Өвлийн олимпын XXIV наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн наадам “Нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдах бөгөөд коронавирусний цар тахалтай холбоотойгоор урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын арга хэмжээ авч явагдах юм.


Бээжин хот нь зуны (2008) болон өвлийн олимпын наадмын аль алиныг зохион байгуулсан түүхэн дэх анхны хот болж буй билээ. Олимпын наадмын нээлтийн ёслол "Шувууны үүр" гэгддэг Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно.


Хятадын нийслэл 2015 оны долоодугаар сарын 31-нд Куала-Лумпурт болсон Олон улсын олимпын хорооны (ОУОХ) хуралдаанаар өвлийн Олимпын XXIV наадмыг зохион байгуулах эрхийг авсан юм. Бээжин хот ердөө дөрөвхөн саналын зөрүүгээр Казахстаны Алматы хотыг ардаа орхисон байна. Стокхолм, Осло, Украины Львов, Барселона зэрэг бусад нэр дэвшигчид орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр эсвэл бүх нийтийн санал асуулгаар өрсөлдөөнөөс гарчээ.

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-02-04 14:02:31

Сэтгэгдэл бичих