Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Ковалийн гэр бүлийн гурван ихэр хүүхэд

Ковалийн гэр бүлийн гурван ихэр хүүхэд

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Өчигдөр
Опра шоуд оролцохоор Ковалийн гэр бүл гурван ихэр хүүхдүүдээ дагуулсаар ирэв.
Тэдний оролцох болсон шалтгаан гурван ихэр хүүхэд нь байсан юм.
Яриаг сонсож суусан Опра, болон бусад үзэгчид мөн телевиз үзэж байсан олон мянган үзэгчид нулимс унагаж байсан аж.
Ковалийн гэр бүл гурван ихэр хүүхэд төрүүлэхээс өмнө гурван хүүхэдтэй өнөр гэр бүл байжээ.
Том нь хүү удаах хоёр нь охид байсан ч тэд хүүгийн төрсөн өдрөөр Диснейлендэд хамтдаа өдрийг өнгөрүүлээд буцах замдаа эцэг эхийн хамт машины осолд орж газар дээрээ гурвуулаа нас барцгаасан байжээ
May be an image of outdoors

Машины хойд суудалд гурван хүүхдээ суулгасан эцэг эх баяр хөөртэй явсаар ногоон гэрэл хүлээж байх үед машины араас ачааны том тэрэг мөргөсөн том хэмжээний осол болсон байна.
Эцэг эх нь хүнд гэмтсэн ч амьд үлдэж тэдний баяр бахдал болсон гурван хүүхэд нь ямар ч сэхэл авалгүй газар дээрээ өнгөрсөн ажээ.
Тэдний гэр бүлийн аймшигт хагацлаас болж ээж нь амиа егүүтгэхээр оролдох өдрүүд их байжээ.
Тэр ямагт уйлж хүүхдүүдээ нэхсээр нэрээр нь дуудан хайдаг байсан.
Гэтэл нэгэн шөнө гайхалтай зүүд зүүдлэсэн тухайгаа хэлэн яриагаа эхэлсэн юм.
Зүүдэнд бүсгүй ганцаараа нэгэн харанхуй өрөөнд байх бөгөөд гэрийнх нь хаалганы хонх дуугарахыг сонсон хаалгаа тайлахаар явж буйгаа мэдэрч байжээ.
Үүдээ нээх мөчид харанхуй өрөөнд хурц гэрэл орж ирж нас барсан гурван хүүхэд нь ээжийгээ их санасан хэмээн тэврүүлэхэд бүсгүй,
Миний хүүхдүүд ирчлээ хэмээн хашгирсаар нөхрөө сэрээсэн тухай тэд хамтдаа гэрчлэн ярьцгаав.
Нөхөр нь эхнэрийгээ ийнхүү гүн нойроос сэрээхэд өглөө эмнэлэг явж үзүүлэх тухай бодож байсан хэмээжээ.
Эхнэр нь эмчийн хяналтад байсан бөгөөд эмч,
Тэр хүүхдүүдийнхээ үхлээс үүдэн бүрэн солиорч магадгүй хэмээн хэлж байжээ.
Гэвч тэд удаан ярилцсаны эцэст төрөх эмнэлэгийг зорьж хүүхэдтэй болох тухай санал дээр тогтоцгоосон байна
Харин эмнэлгийн шинжилгээгээр хүнд гэмтлийн үеэр дахин хүүхэд олдох магадлал үгүй болсныг хэлжээ.
Гэвч тэд дахин зөвлөлдөж эцсийн найдвар болох үр шилжүүлэн суулгах эмнэлгийг зорив.
Анхны удаагийн оролдлогоор жирэмсэн болсон учир гэртээ маш гамтай хэвтэн 9 сар тээсэн ургаа эхо болон бусад нарийн шинжилгээнд оруулахаас татгалзсан хэмээж байв.
Тэр зөвхөн төрөх үедээ л эмнэлэгт ирсэн бөгөөд хүүхэд ихэд удаан өвдөлт өгч байсаар хүү төрүүлжээ.
Гэвч өвдөлт хэвээрээ төдий удалгүй дахин хүүхдийн толгой цухуйхад л ихэр гэдгийг мэдсэн байжээ.
Охин мэндлэв.
Дахин өвдөлт үргэлжилсээр эцэст нь гуравдахь охин мэндлэх хүртэл Ковалийн гэр бүл ихрүүд тээж байгаагаа мэдээгүй гэсэн байна.
Тэдний нэг хүү, хоёр охин нэг өдөр нас барсан ч олон жилийн дараа гурван ихэр нэг хүү, хоёр охин болж аав ээждээ дахин ирсэн онцгой ховор түүхийн нэвтрүүлэг байлаа.

May be an image of 2 people, child and people standing
You tube content.
СайханУул орчуулав.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв Өчигдөр

Сэтгэгдэл бичих