Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томиллоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томиллоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-29 13:05:30

Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурлаар ирэх дөрвөн жилд тус намын хороог удирдан чиглүүлэх удаах даргаа сонгов. Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцууллаа.

Тэрбээр “МАН-ын дүрмийн дагуу УИХ-ын сонгуульд нам ялалт байгуулбал намын дарга Ерөнхий сайд болдог дүрэмтэй.

2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын байгууллагыг амжилттай удирдаж, НИТХ-д 45-аас 34 суудалд, нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулахад амжилттай манлайлж ажилласан Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн” хэмээн тодотгосон юм.

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох нууц санал хураалтын дүн гарахад Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томиллоо. Тогтоолыг тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл танилцуулав.

Нийслэлийн МАН-ын өмнөх хуралдаан буюу 34 дүгээр Бага хурал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны есдүгээр сард болсон. Тэрхүү хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдож байсан юм.

Санал хураалтын өмнө тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хийх алхмуудаа тодорхойлсон “Шинэ алхам-Шинэ нийслэл” илтгэл тавьсан. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-29 13:05:30

Сэтгэгдэл бичих